Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Зөв монгол хүн болж төлөвшихийг Ерөнхий сайд уриаллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.24 /

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ховд” их сургуулийн оюутнуудтай уулзахдаа зөв монгол хүн болж төлөвшихийг уриаллаа. Ингэхдээ уруудахад унтах, идэх, өгсөхөд санаж, сэрэх хэрэгтэйг зөвлөсөн зүйр цэцэн үгийг жишээ татлаа. Эрүүл чийрэг монгол залуучууд Солонгост ажиллах гээд дугаарлаж зогсож байна гэдэг харамсалтай. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар Монголдоо ажиллаж, сайхан амьдрах боломжийг эрэлхийлж байгаа. Ирэх хавраас эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй 2000 гаруй залуучуудыг сонгон шалгаруулж авна гэж хэллээ.
Мөн дээд боловсрол эзэмшсэн атлаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурчин болох гээд сурч буй залуучууд байна. Ийм 200 гаруй залуучуудтай уулзсан гэдгээ Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглэлээ. Монгол залуу хүн архи тамхи шиг хэрэггүй зүйл байхгүй, Тиймээс 21 насанд хүрээгүй хүүхэд, залууст архи тамхи худалдаалах түүгээр үйлчлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд хатуу анхаарна. Эрүүл саруул монголчууд дэлхийн тавцанд нэрээ гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Мөн чанартай дээд боловсролыг эрэлхийлсэн уулзалтыг их, дээд сургуулийн багш нарын дунд хоёр удаа зохион байгуулсан. Энэ уулзалтын үеэр хөндөгдсөн асуудлууд дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд яригдана гэж хэллээ.
Засгийн газар олон асуудлыг шинэчилж шийдэхээр төлөвлөсөн. Гэхдээ энэ өөрчлөлтийг Засгийн газар өөрөөсөө эхэлсэн. Засгийн газрын хуралдаан бямба гариг бүр хуралдаж байгаа. Төрийн байгууллагуудын ажил өглөө 8 цагт эхэлж байгаа. Засгийн газрын гишүүд өдөрт 12 цаг ажиллаж байгаа. Гадаадын томилолтод жилд хоёроос илүү явахгүй. “Шинэчилж шийдье-222” уулзалтыг сар бүр зохион байгуулж иргэдээ сонсоно. Очсон газар бүртээ иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, зөв зүйтэй сайн саналыг богино хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Тиймээс ч захаар орж иргэдтэй уулзсан, одоо оюутнууд та бүхэнтэй уулзаж байна. Түүнээс биш даргын өрөөнд уулзалт хийх шаардлага байхгүй гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн томилолт Баян-Өлгий, Увс аймагт үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД , Орон нутагт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Шадар сайд Д.Тэрбишдагвын анхлан санаачилсан “Намрын ногоон өдрүүд” эхэллээ
Багуудаа дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ОРХОНЫ ГҮҮР ИРЭХ ОНЫ 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан