Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Шадар сайд Д.Тэрбишдагвын анхлан санаачилсан “Намрын ногоон өдрүүд” эхэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.26 /

Монгол Улсын Засгийн газраас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний хүнс үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эх орныхоо эрүүл хүнсэнд тарьж ургуулсан шинэ ургацынхаа дээжийг хэрэглэгчдэд  таниулах, сурталчлах, харилцан туршлага солилцох зорилготой “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр нийслэл хотноо нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнг Шадар сайд Д.Тэрбишдагва 2006 онд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа ХБНГУ-д жил бүр зохиогддог “Берлиний ногоон долоо хоног” нэртэй хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний Европийн холбооны орнуудын үзэсгэлэнгээс санаа авч, Монголд анхлан санаачилсан билээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, ҮХАА-н сайд Х.Баттулга, Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт  Элчин сайд И.Дэлунэ  болон албаны  хүмүүс оролцсон юм. Жил бүрийн есдүгээр сард уламжлал болон зохион байгуулагддаг уг үзэсгэлэнд Франц болон хөрш зэргэлдээ орнууд оролцож байгаагаараа онцлогтой бөгөөд, үндэсний 70 гаруй хүнс үйлдвэрлэгчид , 800 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.  

“Эрүүл хүнс-Зөв хооллолт” нэрийн дор зохион байгуулж буй энэхүү  арга хэмжээг  өргөжүүлэн тун өвөрмөц онцлогтой зохион байгуулжээ. Тухайлбал үзэсгэлэнг зорих нийслэлчүүддээ эрүүл зөв хооллолтыг сурталчлахаар  Cook Show, эрүүл мэндийн болоод хоол зүйн зөвлөгөө өгөх эмч, мэргэжилтнүүд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч  үйлчилж байна.  Үзэсгэлэн 10 дугаар сарын 1 хүртэл Мишээл экспо төвд үргэлжилнэ.

Мэдээний бүлэг: ШАДАР САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Багуудаа дэмжиж ажиллахаа мэдэгдлээ
Ажлаа хугацаанд нь өгөхгүй бол дахин тендер өгөхгүй гэж Ерөнхий сайд мэдэгдлээ
Увсын хүүхдүүдэд цэцэрлэг хэрэгтэй юү, стадион хэрэгтэй юү
Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Зөв монгол хүн болж төлөвшихийг Ерөнхий сайд уриаллаа
Ерөнхий сайд баруун аймгуудад ажиллаж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан