Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.29 /

ЕРӨНХИЙ САЙДЫН БАРУУН АЙМГУУДАД АЖИЛЛАСАН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллах үед орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.

Тухайлбал Ховд хотын тариаланчид, ногоочдыг Улаанбаатар хотод хүнсний ногоогоо борлуулах зах, байраар хангах,  аймгийн худалдааны захыг битүү дээвэртэй болгох зэрэг хүсэлтийг судлан шийдвэрлэхээр болж байна.

Ховд аймгийн дулаан, хангамжийн хэвийн байдлыг хангах үүднээс зуухны засвар, нүүрс татан авч нөөцлөхөд зориулж 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор хуралдаанаас шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг тус аймагт ажиллах үед дулааны станцыг хэвийн ажиллуулахын тулд хөрөнгө шаардлагатай байгаа тухай танилцуулж байсан юм.

Төсвийн зээлийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан, аймгийн төвийн аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхийн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, зээлийг хугацаанд нь эргүүлэн төлөхийг аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, “Бадамлах дөл” компанийн ерөнхий захирал Д.Сурмаажав нарт даалгалаа.

Мөн Баян-Өлгий аймагт иргэдийг ажлын байраар хангах, Өлгий хотын 920 хүүхдийн сургуулийн хичээлийн барилга болон Увс аймгийн цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг гүйцээхэд шаардагдах хөрөнгийг судлан шийдвэрлэхээр боллоо.

Баруун гурван аймгийн хэрэгцээг хангах цементийн үйлдвэрийг хаана, яаж байгуулах асуудлыг ойрын үед судлан шийдэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. Түүнчлэн дээрх гурван аймгийн иргэдээс гарсан алслагдсан бүс нутгийн нэмэгдлийн асуудлыг боломжит хувилбараар шийдэхээр боллоо. 

Орон нутгийн удирдлага, иргэдээс гаргасан бусад санал, хүсэлтийг холбогдох салбарын сайдууд судлан, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаж, биелэлтийг улирал бүр Засгийн газарт танилцуулах үүрэг хүлээсэн байна.

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛЛАА

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ.

Энэ үйлдвэрийн газар нь авто зам, замын байгууламжийн барилга угсралт, засвар арчлалтын ажилд хяналт, зохицуулалт тавих, авто замын сүлжээг хөгжүүлэх бодлого, чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа хийх, стандарт, норм норматив боловсруулах, тэргүүний техник, технологи нэвтрүүлэх үүрэгтэй юм.

Үйлдвэрийн газарт орон тооны 58, гэрээт 138 хүн ажиллах бөгөөд Авто замын газрын үйл ажиллагааны зардлын хүрээнд санхүүжүүлэх болжээ.

           

ТӨМӨР ЗАМЧИД ОРОН СУУЦАА ХУВЬЧИЛЖ АВНА

 

Хөтөл, Бор-Өндөр, Улаанбаатар, Улаан-Уул, Замын-Үүдэд байх 56 орон сууцыг эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй хувьчлахаар Засгийн газрын хуралдаанаас тогтлоо.

Ингэснээр “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон сууцны ашиглалтын зардлыг бууруулж, татаасыг багасган, цаашид их болон урсгал засварын зардлыг хэмнэх боломж бүрдэж байна.

 Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Улаанбаатар, Багахангай, Чойр гээд томоохон өртөө, зангилаануудад байгаа 9700 орон сууцыг эзэмшигчдэд нь үе шаттай хувьчлаад байгаа юм.

 

·      Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн төсөл болон Төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Гадаадад зээлээр сурах хүмүүсээс авах шалгалтыг ил тод болгож эхэллээ
Австралийн Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
Ерөнхий сайд шинжлэх ухааны ажилтнуудтай уулзлаа
Ерөнхий сайд “Хариуцлага, хяналт, хэрэгжилт”-ийг нэхнэ
National Geographic Монголд
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан