Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.16 /
Хурлаас “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон гамшиг, зудын хор, уршгийг гэтлэн давах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”, “Малгүй болсон иргэдийг малжуулах түр журам”-ыг тус тус батлав. 2009-2010 оны өвөл, хавар цаг агаар эрс хүндэрч нийт нутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 17 аймгийн 175 сум, нийт малчин өрхийн 57,3 хувь буюу 97,5 мянган малчин өрх  энэ гамшиг, зуданд өртсөн. Цас зуд, хүчтэй цасан шуурганы улмаас малаа хариулж явсан 12-89 настай 17 хүн осгож, хөлдөн амь насаа алджээ.

Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 6,5 сая мал хорогдож зах зээлийн дундаж үнээр тооцвол малчдад 360,0 тэрбум төгрөгийн шууд хохирол учраад байна.  Архангай, Өвөрхангай, Завхан, Дундговь, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Увс, Төв, Баянхонгор гэсэн 11 аймагт нийт малын хорогдлын 90,7 хувь нь ногдож байгаа юм. Гамшиг, зудын улмаас 2010 оны 4 дүгээр сарын 13-ны байдлаар 8 711 өрх огт малгүй, 32 756 өрх малынхаа 50-иас дээш хувийг алдсан, малгүй болсон 1400 гаруй өрх сумын төв рүүгээ нүүсэн мэдээтэй байна. 

Түүнчлэн гамшиг, зудын улмаас малчдын эрүүл мэнд муудаж, сэтгэл санааны хямралд орж, суурь өвчин нь сэдэрснээс гэнэтийн болон зуурдаар нас барах нь нэмэгдэх хандлагатай болжээ. Арилжааны банкуудад 69,6 мянган малчин 63,9 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 2,1 тэрбум нь малгүй буюу цөөн малтай болсон өрхөд ногдож байгаа бөгөөд банкууд зээлийн хугацааг сунгах, торгуулийн хүүг чөлөөлөх, үндсэн зээлээс нь эхэлж төлүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. 

2009-2010 оны зудыг хохирол багатай даван туулах зорилгоор Засгийн газраас 7 удаа шийдвэр гарган 6,8 тэрбум төгрөг, олон улсын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс 3,5 тэрбум, нийт 10,3 тэрбум төгрөгийн бараа материал, мөнгөн хөрөнгийн тусламж үзүүлээд байна. Мөн гамшиг, зудтай аймгуудад гадаадын төсөл, хөтөлбөрүүдээс 10,8 тэрбум төгрөгийг хохирлыг бууруулах чиглэлээр зарцуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл,  мэдээллийн албанаас мэдээллээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв
Ерөнхий сайдад Данийн элчин сайд бараалхав
Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮНИЙ ТӨЛӨӨ АНХААРАХЫГ САНУУЛАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ,ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан