Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд “шилэн хана”-тай болохыг хүслээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.16 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх аргачлал ба орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинарт оролцогчдод хандаж үг хэллээ. Тэрбээр “Авлигатай тэмцэх гэдэг үг улиг домог мэт сонсогдох болчих гээд байна. Энэ ажлыг хоосон үг, улиг домог болгох биш, ажил хэрэг болгох шаардлага тулгарч байна. Авлигатай тэмцэх талаар зарим ажил хийгдэж байгаа ч эрч далайц муутай удаан байгааг анхаарч хурдаа нэмэн үр дүнг нь дээшлүүлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр зэхэж  байгаа нь сайн хэрэг. Харин үүнээ хэрэгжүүлж, үр дүнгийнх нь талаар хэлэцэж ярилцаж арга хэмжээ авдаг болж хэвших нь нэн чухал юм.

Төр, захиргааны байгууллагын удирдлагууд Та бүхэн авлигаас сэргийлэхэд манлайлал үзүүлэх ёстой. Манлайлал үзүүлнэ хэмээн ярихдаа гол нь биш, бодитойгоор үлгэрлэн манлайлах  хэрэгтэй. Төрийн албан хаагчдын хөшүүн хойрго хүнд суртал ил тод бус байдал нь авлига болон хувирдаг, өөрөөр хэлбэл авлига өсөж үржих хөрсийг төлжүүлдэг  гэсэн ярианд дүгнэлт хийж, хүний төлөө гэсэн зарчмыг баримтлан үйл ажиллагаандаа “шилэн хана” босгох хэргтэй байна.

Энэ бол Та бүхний үйл ажиллагааны орчин нь тунгалаг, ойлгомжтой болох нөхцлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхой болгохын төлөө ажил эрхэлсэн байгууллага болон яамд  тооцоо судалгаанд тулгуурлан шинжлэх ухааны үндэстэй хандахыг хүсч байна. Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, энэ ажилд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоо, иргэдийн идэвхи санаачлага чухлаас гадна хөндлөнгийн хяналт хэрэгтэй юм гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар, Азийн сангаас хамтран зохион байгуулсан энэхүү хоёр өдрийн семинарт төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын зэрэг олон албан тушаалтан хамрагдлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Ерөнхий сайд С.Батболд: Чармайлт хоёр талаасаа байх учиртай
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийв
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮНИЙ ТӨЛӨӨ АНХААРАХЫГ САНУУЛАВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ,ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан