Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.29 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг 2010 оны шилдэг улстөрч хэмээн тодруулжээ. Төмөр замын 60 жилийн настай гэрээнд салхи оруулсан, их өрийг тэглэсэн, европ стандартыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн Монгол Улсыг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах гарцыг нээсэн, Оюутолгой, Тавантолгойн төслийн ажлыг эхлүүсэн зэрэг ажлын үнэлгээгээр Ерөнхий сайд С.Батболдыг судалгаанд оролцсон хүмүүс оны шилдэг улстөрчөөр нэрлэсэн байна.

Монголын Сайтын холбоо, “Өөрсдийнхөө төлөө өөрсдөө” төрийн бус байгууллага, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах тандалт судалгааны төвөөс шалгаруулсан энэхүү шилдэг 10 улстөрчийн жагсаалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд С.Баярцогт нар багтжээ.

Хамтарсан Засгийн газрын дөрвөн сайд оны шилдэг улстөрчөөр шалгарсан нь энэ Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа олон нийтэд хүрч, иргэдийн амьдралд ойрхон тусч байгаагийн илрэл гэж зохион байгуулагчид үзэж байгаагаа “Шилдэг, шударга 10 улстөрч”-дөд өргөмжлөл гардуулахдаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд эвлэлдэн нэгдэж, хамтарч ажиллаж чадвал улс орныхоо төлөө ихийг бүтээж, амжилтад хүрч чадахыг энэ судалгааны дүн харуулж байна гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. Тиймээс ирэх жил шилдэг улстөрч гэж биш шилдэг бүтээн байгуулалт, шилдэг төсөл шалгаруулаарай гэж зохион байгуулагчдад хэлсэн нь тэдэнд нэг талаар урам, нөгөө талаар даалгавар өгсөн үг байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
Улсын Онцгой комисс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ оны отгон буюу 20 дахь хуралдаанаа хийж цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ
Засгийн газар иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
ЕРӨНХИЙ САЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛЛОО
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн хүрээнд хийх ажлаа 99 жилийн ойн энэ өдөр эхэллээ
ТӨРИЙН ТАМГАНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан