Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Засгийн газар иргэний нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.31 /
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлнэ. Энэ салбарт гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийхийн хэрээр ажлын байр нэмэгдэнэ. Энэ хүрээнд гарч болох үл ойлголцол, гомдол санал, зөрчил маргааныг шийдвэрлэх механизм бий болгоход энэхүү гурван талт санамж бичиг чухал үүрэгтэйг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар онцоллоо.

Мөн байгалийн баялаг ашиглахтай холбоотой асуудлаар гарч болох маргааныг шийдвэрлэж буй олон улсын туршлагыг судлах, энэ талаарх мэдээлэлд тулгуурлан монгол орныхоо онцлогт нийцүүлсэн маргаан шийдвэрлэх арга зам, загварын санал боловсруулах, шаардлагатай тооцоо судалгааг хийнэ гэж тэрбээр хэллээ.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Иргэний нийгмийг төлөөлж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, Байгалийн баялаг ашиглах чиглэлийн бизнес эрхлэгчдийг төлөөлж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар гурван талт санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Сайд нар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ард иргэддээ дэвшүүлсэн шинэ жилийн мэндчилгээ
ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ ХАРШИЙН НААДМЫГ ҮЗЭЖ СОНИРХЛОО
МОНГОЛ ТҮМЭН ШИНЭ ЖИЛ, ШИНЭ САР, ШИНЭ ӨГЛӨӨНИЙ НАРТАЙ ЗОЛГОН МЭНДЧИЛЛЭЭ
Улсын Онцгой комисс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр энэ оны отгон буюу 20 дахь хуралдаанаа хийж цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар хэлэлцлээ
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
Ерөнхий сайд болон түүний “цэргүүдийг” шилдгээр тодруулжээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан