“Би дүү нартаа, найз нөхөддөө, харилцаж буй хүмүүстээ өөрийгөө зөв хөгжүүлэх, мэдлэгт суурилсан боловсролыг чухалчлах талаар зааж зөвлөж байя. Та ч бас тэг, үлгэр дууриал үзүүл. Тэгвэл бид бүгд зөв, хурдан хөгжих болно”. хэмээн Бээжин хотын Олон улсын бизнес эдийн засгийн их сургуулийн оюутан М.Гандуулга “Эх орныхоо хөгжилд - Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн зохион бичлэгтээ дурджээ.
Энэ мэт гадаадад ажиллаж амьдарч байгаа оюутан залуус боловсрол, эдийн засаг, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт өөрсдийн санаа бодлоо тусган, эх орныхоо хөгжлийн гарцыг тодорхойлсон бүтээлээ Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс зарласан эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн байна.
Босни, Герцеговинагийн холбооны улс, Ирланд, АНУ, Япон, Солонгос зэрэг 15 улс оронд сурч, ажиллаж амьдарч байгаa Монгол Улсын иргэдээс ирүүлсэн бүтээлийг өнөөдөр шалгаруулж Гадаад харилцааны яамтай хамтран тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын газраар болон ар гэрт нь дамжуулан гардуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
“Эссэ бичлэгт идэвхи санаачлага гарган амжилттай оролцсон нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, бүтээлээрээ дамжуулан төр засагтаа хүргэсэн эдгээр санал, санаачилгуудыг судлаж Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй “Зөгийн Үүр” хөтөлбөрийн арга барилд болон Засгийн газрын цаашдын бодлогод тусгаж ажиллахаар төлөвлөж байна.
Зохион байгуулах комиссоос бүтээлийг шалгаруулахдаа уралдаанд тавьсан ерөнхий шалгуурууд болон тухайн бүтээлд уншигчдийн өгсөн саналыг харгалзан үзээд эх орныхоо хөгжилд хувь хүний гаргаж буй тодорхой санал санаачлага, боломжоо тусгасан байдлыг анхаарч, оролцогчдийг 25 хүртэлх ба 25-аас дээш насны гэсэн хоёр ангиллаар тус бүр байр эзлүүлэн шалгарууллаа.
Тэргүүн байр Ерөнхий Сайдын өргөмжлөл, мөнгөн шагнал
1. Адьяагийн Наранбаатар – Ирланд, Дублин хотын Дублины их сургуулийн мастер - сэдэв: “Монгол орны хөдөө аж ахуйн салбарын хөгжилд миний оролцоо”
2. Мөнхболдын Гандуулга- БНХАУ, Бээжин хот– Олон улсын бизнес эдийн засгийн их сургуулийн оюутан сэдэв: “Монгол улсынхаа төлөө зүтгэе”
Дэд байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
1. Нарангэрэлийн Баяржаргал- БНСУ, Сөүл хот Корея их сургуулийн оюутан сэдэв: “ Сая саяаараа өсч байгаа шүү, итгээрээ эх орон минь”
2. Хүрэлжээ Батбилэг- Босниь Герцеговинагийн холбооны улс, Сараева хот олон улсын Бурч их сургууль, сэдэв: “Дэс дараалалтай хэрэгжүүлбэл хөгжлийн түлхүүр”
Гутгаар байр Өргөмжлөл, мөнгөн шагнал
1. Дорждэрэм Болд- БНХАУ, Бээжин хот, Улс төрийн шинжлэх ухааны их сургуульь сэдэв: “ Эх орныхоо хөгжилд миний оролцоо”
2. Амарбат Тэмүүлэн- АНУ. Сан-Франциско. CPU east bay их сургууль, сэдэв: “Тэнгэрлэг монголын хийморлог хүмүүс бид хамтдаа”
Тусгай байр Дурсгалын зүйл, мөнгөн шагнал
1. Сүхбаатар Сүнжидмаа- БНХАУ, Бээжин хот, Дипломатын академ, сэдэв: “Эх орныхоо төлөө хийж буй бидний оролцоо”
2. Басбаяр Жаргал- БНХАУ, Далян, Даляны их сургууль, сэдэв: “ Моринд хайртай муслим бүр Монголд очих хэрэгтэй”
3. Дамбийжанцан Мөнхбаатар-Канад улс, Калгери хот, сэдэв: “ногоон технологийг хэрэгжүүлэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлцгээе”
4. Хувжий Мөнхчингис- БНХАУ, Бээжин хот, улс төрийн шинжлэх ухааны их сургууль, сэдэв: “Эх орныхоо хөгжилд миний оролцоо”
5. Жадамбаа Мядагмаа- ХБНГУ, Зийгэн хот, зийгэний их сургууль, сэдэв: “ Хүн бүр хийж чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулцгаая”
6. Дуламдорж Хишигдэлгэр- АНУ, Вашингтон ДС, Дэлхийн банкны хүрээлэн, сэдэв:” Монголын төлөө цохилох зүрх надад буй”
7. Жаргалдаваа Лхагвасүрэн- Япон улс, Акита хот, Акита их сургууль, сэдэв: “ Эх орон маань та биднийг дуудаж байна”
8. Эрдэнэбат Энхтүвшин- Хятад улс, Шанхай хот Тунжи их сургууль. Сэдэв: “ Миний хүүхэд нас ба мөрөөдлөө хэрэгжүүлэхэд Монголын төрөөс үзүүлсэн дарамт”
9. Сэр-Од Даваацэрэн- ОХУ, Эрхүү хот, Байгалийн эдийн засгийн эрх зүйн сургууль, сэдэв: “ Харийн нутагт хайртай эх орноо зүрхэндээ тээж явна”
10. Асай Теленар- Их Британ, Лондон хот, Глосцостериийн их сургууль, сэдэв: “Эх орны хөгжлийн түлхүүр хүн бүхний оролцоо”