Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЧӨЛӨӨТИЙНХӨН ИРЭХ ОЛИМПООС 2 АЛТ АВАХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.28 /
Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Лондоны олимпоос 2 алтан медаль авахаар зорьж байна. Амжилтад хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтаа шаардлага хангасан танхимд хийх шаардлагатай байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод уламжиллаа. Монголын чөлөөт бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайдад бараалхаж энэ талаар санал солилцов.

Спортын ордны А танхимыг Чөлөөт бөхийн холбооны мэдэлд 2012 он хүртэл өгөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг тэд Ерөнхий сайдаас хүслээ. Холбооныхон өөрийн хөрөнгөөр энэ танхимыг засварлаж, бэлтгэл сургуулилт хийх шаардлага хангасан байртай болохоор төлөвлөсөн байна.

Олимпоос медаль авах том эрх ашгийн төлөө хамтран ажиллана. Спортыг эртнээс дэмжиж ирсний хувьд Чөлөөт бөхийн холбооныхны хүсэлтийг бодит ажил хэрэг болгоход туслана гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Мөн ахмад, дунд, залуу гурван үе хамтарч зүтгэн олон сайхан ялалтаар ард түмнээ баясгаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.

2011 он чөлөөтийнхний хувьд гялалзсан амжилтын жил болж тив, дэлхийн аваргаас алтан медаль, оролцсон бусад тэмцээн бүрээс 4-5 медаль хүртэж, Чөлөөт бөхийн холбоо шилдэг холбоогоор шалгарсанд Засгийн газрын тэргүүний хувиар болон тамирчдын багийн нөхрийн хувьд баяр хүргэж, ирэх жилийн дэлхийн аварга, 2012 оны Лондоны олимпод улам их амжилт гаргахыг тэрээр хүсэн ерөөв.

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Улс мөнгөгүй, бизнес эрхлэгчид ч хөрөнгө муутай байсан үед чөлөөт бөхийг дэмжиж, удирдлагаар нь ажиллаж байсанд Чөлөөт бөхийн холбооныхон Ерөнхий сайдад талархаад тэр цагаас өнөөг хүртэл  медалийн буухиа тасраагүй гэлээ. Уулзалтын үеэр 2012 онд Лондон хотноо болох олимпийн наадам, олимпийн эрх авах томоохон тэмцээн, бэлтгэл сургуулилтын талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Спорт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨРИЙН ТАМГАНЫ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн хүрээнд хийх ажлаа 99 жилийн ойн энэ өдөр эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЭЭЛТЭЙ ТӨРИЙН ТҮШЭЭ БОЛЛОО
Ололт амжилтаа бататгахыг Ерөнхий сайд нийт гаальчдаас хүслээ
ЗАСГИЙН ГАЗАР ХИЛИЙН ЧАНДАД АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ САНАА БОДЛЫГ СОНСОЖ БАЙНА
С.Батболд: Хайр халамжийн гадна нэг ч хүүхэд үлдэх учиргүй
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан