Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
101 ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.15 /
101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар шийдвэрлэсэн нь Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласны бодитой, үр дүнтэй ажлын нэг боллоо. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд захирамж гарган Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах Ажлын хэсгийг Шадар сайд М.Энхболдоор ахлуулан байгуулсан юм.

 Ажлын хэсэг 11 яам, 25 агентлагаас ирүүлсэн, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 337 зөвшөөрлийн жагсаалтыг хянаж үзсэн байна. Үүнээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хуульд заасан зөвшөөрөл, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан нийт 101 зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар  санал боловсруулжээ.

Хүчингүй болсонд тооцох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн жагсаалт, төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх зөвшөөрлийн жагсаалт, барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалтыг Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Ингэснээр Засгийн газар аж ахуйн үйл ажиллагааны чиглэлээр олгож байсан нийт 337 зөвшөөрлийнхөө 35 буюу хувь буюу гуравны нэгээс илүү хувийг хүчингүй болгож байна. Тухайлбал нэг барилга барьж ашиглалтад оруулахын тулд 118 албан тушаалтнаар гарын үсэг зуруулдаг байсныг 56 болгож цөөллөө. Энэ нь тухайн аж ахуйн нэгж гарын үсэг зуруулахад зарцуулж байсан 480 гаруй хоногоо 180 болголоо гэсэн үг юм.

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарим зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцуулахаар санал болгож байгаатай холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Хүчингүй болгох шаардлагатай зөвшөөрлийг сонгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан “нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасныг гол үндэс болгосон байна. Мөн аливаа зөвшөөрөл, эрх зүйн акт нь хууль зүйн үндэслэлтэй эсэх, хууль тогтоомжид тусгайлан заасан эсэхийг шалгуур болгожээ.

Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, цаашид яам, агентлагийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх чиглэл баримтлахыг  тухайн салбарын асуудал эрхэлсэн сайд нарт даалгалаа. Зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн төрийн бус байгууллагад шилжүүлэх нь хүнд суртлыг багасгах нэг арга гэж Засгийн газар үзэж байна.

Тогтоол гарсантай холбогдуулан өмнө нь Засгийн газрын тогтоолоор болон өөрсдийн албан тушаал, шийдвэрээр баталж мөрдүүлсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнтэй холбоотой эрх зүйн актыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв. Хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, дүгнэлт гаргах, бүртгэл явуулах,  төлбөр, хураамж авахыг хориглож, энэ талаар эрх зүйн акт гаргахгүй байх,  хуульд заасан зөвшөөрлийг нарийвчлан зохицуулах нэрийн дор нэр төрөл, тоо хэмжээг нь нэмэхгүй байхыг дээрх албан тушаалтнуудад үүрэг болгож, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсөн байна.

Засгийн газрын Ажлын хэсэг яам, агентлагуудаас гадна бизнес эрхлэхэд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа зөвшөөрлийг хүчингүй болгох, хялбаршуулан сайжруулах талаар иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын санал, хүсэлтийг 2010 оны 11 дүгээр сарын 30 хүртэл Засгийн газрын Ажлын хэсгийн хаягаар болон Энэ хаягийг спам-с хамгаалж байгаа бөгөөд та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. цахим хаягаар авсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ

1.Монгол Улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл /Төрийн мэдээллээс бусад/ хэвлэх тусгай зөвшөөрөл
2.Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын  ажил эрхлэх тусгай зөвшөөрөл
3.Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
4.Усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
5.Газрын кадастрын судалгаа хийх тусгай зөвшөөрөл
6.Газрын кадастрын зураглал хийх тусгай зөвшөөрөл
7.Нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг хэвлэх тусгай зөвшөөрөл
8.Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
9.Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
10.Шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
11.Жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
12.Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
13.Аймаг хооронд, орон нутаг, хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
14.Орон нутагт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
15.Иргэний агаарын хөлгийг бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх тусгай зөвшөөрөл
16.Мал эмнэлэг, үржлийн ажил  үйлчилгээг хувиараа эрхлэх тусгай зөвшөөрөл
17.Мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
18.Малын өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
19.Ургамал хамгааллын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
20.Одон, медаль үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл
21.Мансууруулах бодис бүхий ургамал ашиглаж эм бэлдэх тусгай зөвшөрөл
22.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
23.Улсын хэмжээний болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
24.Үржлийн мал, амьтан тэдгээрийн үр, хөврөл үр экспортлох, импортлох үед урьдчилсан хяналт тавьж дүгнэлт гаргах
25.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргах
26.Үржлийн мал, амьтан тэдгээрийн үр, хөврөл үр экспортлох, импортлоход тусгай зөвшөөрөл олгох, хугацаа сунгахад дүгнэлт гаргах
27.Гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний талаархи Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын санал
28.Хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөл
29.Соёлын төвийг улсын бүртгэлд бүртгэх
30.Гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл
31.Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг байгуулах зөвшөөрөл
32.Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ олгох
33.Малын эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөл
34. Рашааныг савлах, халаалт, эрчим хүчний эх үүсвэрт ашиглах дүгнэлт
35.Дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд дүгнэлт гаргах
36.Үрийн талбайд сортын хянан баталгаа хийх зөвшөөрөл
37.Барилга байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах эрүүл ахуйн дүгнэлт гаргах
38.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, газар олголт, ажлын зураг, төсөлд эрүүл ахуй халдвар судлалын хяналт хийсэн тухай дүгнэлт гаргах
39.Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, судалгаанд хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргах
40.Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд гаргах эрүүл ахуйн дүгнэлт
41.Караокений чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тодорхойлолт өгөх
42.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоход цагдаагийн байгууллагын тодорхойлолт гаргах
43.Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дүгнэлт гаргах
44.Төв замын “C”, “B” зөвшөөрөл, Түр зөвшөөрөл “С”, “В”
45.Интернет, цахим тоглоомын үйлчилгээ эрхлэхийг хүссэн аж ахуйн нэгж, иргэнд цагдаагийн байгууллагаас олгох тодорхойлолт
46.Тарималжуулан ургуулсан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаадад гаргах гэрчилгээ
47.Тарималжуулан ургуулсан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаадаас оруулах гэрчилгээ
48.Бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулах тухай мэдэгдэл
49.Мэдээлэл холбооны бүсийн сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл
50.Үүрэн холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл
51.Шуудан холбооны хот хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл
52.Цахилгаан, шуудан холбооны үйлчилгээний цэг, салбарыг үндсэн сүлжээ эзэмшигчтэй буюу бусад үйлчлэгчтэй холболтын гэрээний үндсэн дээр түрээслэх буюу бие даан байгуулах тусгай зөвшөөрөл
53.Үүрэн телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
54.Утасгүй телефон холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /WLL, PHS гэх мэт/
55.Улс хоорондын суваг, шугам түрээслүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
56.Мэдээлэл лавлагааны тусгай дугаарын менежментийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
57.Шуудангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх эрхлэх тусгай зөвшөөрөл /шуудангийн хайрцаг, захидлын дугтуй, сав, баглаа боодол нийлүүлэх, үйлдвэрлэх/
58.Шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
59.Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
60.Шуудангийн нэмэлт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
61.Шуудангийн логистик үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
62.Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар эрхлэх тусгай зөвшөөрөл
63.Интернэтийн төв ажиллуулах тусгай зөвшөөрөл
64.Техник хангамж болон программ хангамж нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
65.Сүлжээний болон төгсгөлийн төхөөрөмжийн засвар үйлчил-гээ эрхлэх тусгай зөвшөөрөл
66.Холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэх, угсрах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
67.Харилцаа холбооны зөвлөх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
68.Электрон тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
69.Тусгай дугаар ашиглан лавлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
70.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хүлээн авч зөвшөөрөл олгох
71.Уулын ажлын тайланг хянаж зөвшөөрөх
72.Адууны ясны гурил импортлох, экспортлоход олгох гэрчилгээ
73.Загас экспортлоход олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ
74.Зэрлэг шувуу экспортлоход олгох мал эмнэлгийн эрүүл мэндийн гэрчилгээ
75.Тэжээвэр шувуунд олгох мал эмнэлгийн гэрчилгээ
76.Нохой, муурыг хилээр нэвтрүүлэхэд олгох мал эмнэлгийн гэрчилгээ
77.Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн бүс тогтоох дүгнэлт гаргах
78.Хөнгөн үйлдвэрийн ажлын байрны дүгнэлт гаргах
79.Усны обьектод хаягдал ус оруулах дүгнэлт гаргах
80.Таримал ургамал үр үйлдвэрлэх үед тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргах
81.Импортын таримал ургамлын үрэнд урьдчилсан хяналт хийж дүгнэлт гаргах
82.Тарих үр, сортын чанарт хяналт тавьж дүгнэлт гаргах
83.Малын тэжээл үйлдвэрлэх, экспортлох, импортлоход тэжээлийн найрлага, шимт чанарт үнэлгээ өгч дүгнэлт гаргах
84.Өлөн гэдэс боловсруулах үйлдвэрт хяналт тавьж дүгнэлт гаргах
85.Малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох үед аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд урьдчилсан хяналт тавьж дүгнэлт гаргах
86.Малын эмийн үйлдвэрлэлийн стандарт /GMP/-ын шаардлага, хангасан талаар урьдчилсан хяналт тавьж, дүгнэлт гаргах
87.Малын эм, эмнэлгийн хэрэгсэлд чанарын баталгаажилтад дүгнэлт гаргах
88.Малын эм, эмнэлгийн хэрэгслийг экспортлох үед урьдчилсан хяналт тавьж дүгнэлт гаргах
89.Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэгт тодорхойлолт гаргах
90.Малын эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах үед ажлын байранд хяналт хийж, дүгнэлт гаргах
91.Ургамал хамгаалах химийн бодис, бордоог импортлохоос өмнө загвар дээжийг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргах
92.Эм, биобэлдмэл, вакцин, оношлуур, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг импортлох, үйлдвэрлэхэд бүтээгдэхүүний дүгнэлт гаргах
93.Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын байрны дүгнэлт
94.Эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын талаар магадлал итгэмжлэлд гаргах дүгнэлт
95.Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход гаргах дүгнэлт
96.Гадаадын харъяат эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгоход гаргах дүгнэлт
97.Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортлолт, үйлдвэрлэл явуулахад бүтээгдэхүүнд дүгнэлт гаргах
98.Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход байцаагчийн дүгнэлт
99.Хилийн боомтод баригдах барилга, байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийн дүгнэлт гаргах
100.Импорт, экспортын эм, эмнэлгийн хэрэгсэлд дээж авч, дүгнэлт гаргах, тусгай зөвшөөрөл олгох тухай
101.Эмнэлгийн тоног төхөөрөмжийн импортлолт, үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАД ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР ХАРИУЦУУЛАН ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖАГСААЛТ

1.Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /ЗТБХЯ/
2.Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл /ЗТБХЯ/
3.Барилгын материалын үйлдвэрлэлийн технологийн зааврыг хянаж баталгаажуулах /ЗТБХЯ/
4.Барилгын салбарын ажилтны давтан сургалт, мэргэжлийн зэрэг олгох дүрмийг батлах /ЗТБХЯ/
5.Авто замын материал туршилт шинжилгээний лаборантын мэргэжлийн үнэмлэх олгох /ЗТБХБЯ,  /Авто замын газар/
6.Авто замын материал туршилт шинжилгээний лаборантын шинжилгээ-ний дүгнэлт гаргах /ЗТБХЯ, Авто замын газар/
7.Мэргэжлийн үнэмлэх /автогрейдерчин,  индүүчин/ олгох /ЗТБХЯ/
8.Хүнсний үйлдвэрийн ажлын байрны дүгнэлт /МХЕГ/
9.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /ХЗДХЯ/
10.Авто тээврийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн гэрчилгээ олгох /ЗТБХБЯ-Авто тээврийн газар/



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа
СанктПетербург хотод суралцаж буй оюутны тоог нэмнэ
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИВ
Хоёр орны Ерөнхий сайд нар айлчлал амжилттай боллоо хэмээн мэдэгдлээ
Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Засгийн газрын дарга В.В. Путинтай уулзана
Уугуул нэрээ сэргээсэнд нь баяр хүргэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан