Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ӨРГӨН БАРИВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.17 /
Аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой зарим зөвшөөрлийн эрх зүйн үндэслэл болж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Автотээврийн тухай, Аялал жуулчлалын тухай, Ариун цэврийн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай зэрэг 21 хуульд өөрчлөлт оруулах талаар  Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн билээ.

Хүчингүй болгох зарим зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалтыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон салбарын бусад хуулиар зохицуулж байгаа учир Засгийн газар эдгээр зөвшөөрлийг бие даан цуцлах, хүчингүй болгох боломжгүй байгаа юм. Иймээс Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах Ажлын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа.

Хуулийн төслүүд нь тухайн хуульд өөрчлөлт оруулах, зарим заалтыг хүчингүй болсонд тооцох гэсэн бүтэцтэй бөгөөд “контентийн үйлчилгээ эрхлэх” зөвшөөрлийг тусгай зөвшөөрөлд нэмж байгаа учир Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

 Харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс бичлэг болон бүх төрлийн мэдээ, мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээлийг контент гэж ойлгодог. Контент нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, садар самуун, гэмт хэрэг, хүчирхийллийг сурталчилсан, хууль бус зар сурталчилгааг илэрхийлсэн хэлбэртэй байж болзошгүй тул энэ чиглэлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

Хуулийн төслүүд батлагдсанаар “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтууд амжилттай хэрэгжиж, аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлнө.

2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хуульд заасан зөвшөөрөл, хуулиас бусад эрх зүйн актаар зохицуулсан 101 зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 зөвшөөрлийг гэрээний үндсэн дээр мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
 
Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн жагсаалт:

1/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
2/ Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
3/ Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
4/ Ариун цэврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
5/ Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
6/ Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
7/ Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
8/ Геодези, зураг зүйн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
9/ Иргэний нисэхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
10/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
11/ Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
12/ Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
13/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
14/ Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
15/ Рашааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай;
16/ Таримал ургамлын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
17/ Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
18/ Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
19/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
20/ Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
21/ Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай.

Мэдээний бүлэг: Хуулийн төсөл ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Эрмитажийн монгол үзмэрүүд Ерөнхий сайдын анхааралд орлоо
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улс ба Зүүн Хойд Ази” сэдвээр лекц уншив
МОНГОЛ УЛС, ОРОС ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ДҮНГИЙН ТУХАЙ ХАМТАРСАН АЛБАН МЭДЭЭ
СанктПетербург хотод суралцаж буй оюутны тоог нэмнэ
Ерөнхий сайд С.Батболдын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргалаа
101 ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан