|
|
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ГАДААДЫН БАЙГУУЛЛАГАД ТАНИЛЦУУЛНА
|
Монгол Улсын Засгийн газар 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа талаар НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний төрөлжсөн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагуудад ирэх 7 хоногт танилцуулна. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгч, хатагтай Сезин Синаноглүг хүлээн авч уулзан энэ талаар ярилцаж тохиролцлоо. 2009-2010 оны өвөл, хавар болсон байгаль, цаг агаарын гамшиг, зудыг хохирол багатай даван туулахын тулд Засгийн газар үе шаттай арга хэмжээ авч, Улсын Онцгой комиссоос гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандан малчдад туслах уриалга гаргасан.
Үүний дүнд НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд манай улсад 20 гаруй тэрбум төгрөгийн тусламж үзүүлснийг Монгол Улсын Шадар сайд тэмдэглэв. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ оны 12 дугаар сараас нийт нутгаар цас орж, өвөлжилтөд хүндрэл учрах төлөвтэй байна. Засгийн газар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэд хэдэн удаа хэлэлцэн орон нутагт бэлтгэх хадлан, тэжээлийн тоог тогтоож, биелэлтэд нь хяналт тавьж байгаа.
Өнгөрсөн өвлийн гамшиг, зуднаас сургамж авсан малчид, орон нутаг өвөлжилтийн бэлтгэлээ харьцангуй сайн базааж байна. Тухайлбал энэ жил хадлан, тэжээл бэлтгэж байгаа хадлангийн механикжсан салааны тоо гэхэд л улсын хэмжээнд өнгөрсөн оныхтой харьцуулахад 140 хувиар өссөн дүн гарчээ. Байгалийн гамшиг, зудын улмаас 9,7 сая толгой мал хорогдож, хэдэн арван тэрбум төгрөгийн шууд хохирол учирч, 8700 гаруй өрх огт малгүй болсон юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийлээ
БНХАУ-аас 100 мянган тун вакцин хандивлахаар болжээ
|
Монголын эдийн засгийн 2 дахь удаагийн чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
СИНГАПУР УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗАХ ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
|
“ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛГӨӨНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ТӨВ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
ТӨВ АЙМАГТ “НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
|
|
|
|
|
|
|
|