Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.22 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ес дүгээр сарын 20–ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Бан Гин Мүн хэлэхдээ Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд маш том ахиц гаргаж байгаа, ялангуяа Ерөнхий сайд С.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах,эх хүүхдийн эндэгдлийг бууруулах,ерөнхий боловсролын сургуульд хүүхэд бүрийг хамруулахад гаргаж байгаа ололт амжилтыг өндрөөр үнэлээд энэхүү  мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцахаар Ерөнхий сайдын хувиар биечлэн оролцож байгаад ноён Бан Ги Мүн талархлаа илэрхийллээ.  Мөн НҮБ-ын  энхийг сахиулах үйлсэд Монголын цэрэг дайчид идэвхтэй, сахилга баттай оролцож үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн дарга талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболдод илэрхийлж  байв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах үйлсийг тэргүүлж байгаад Монгол улсын  Засгийн газарт баяр хүргэлээ.  Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээрийг боловсруулж далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгээр хэлэлцүүлж батламжлахад бэлэн болгоод байгааг Ерөнхий сайд  энэ үеэр мэдээлж байв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  хүсэлтийн дагуу Монголоос оролцож байгаа бие бүрэлдэхүүн дэх эмэгтэй энхийг сахиулагчдын тоог олшруулахад Засгийн газар анхаарч буйг мөн тэмдэглэлээ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт  түүний дотор цөлжилттэй тэмцэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор найм дугаар сард Өмнөговийн элсэн цөлд хийсэн Засгийн хуралдаанаас гарсан уриалгыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд  гардуулав гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 22-нд болж, хуралдааныг Монгол улсын Шадар сайд М.Энхболд даргалан явууллаа.
АНУ-ын МСС-гийн шинэ захиралтай уулзлаа
Ерөнхий сайд С.Батболд байр сууриа илэрхийллээ
Шадар сайд М.Энхболд АНУ-ын Эрчим хүчний дэд сайдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд С.Батболд Жорж Соростой уулзав
АНУ-ын туслах Төрийн нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллийг хүлээн авч уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан