|
|
Ерөнхий сайд Канадын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.17 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Канад улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар шинээр томилогдсон Грегори Гоулдхоукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд манай хоёр улсад газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн хэмжээ, уур амьсгал гэхчлэн төстэй зүйлүүд олон байдаг. Монголчууд Канадыг хөгжлийн загвар улс хэмээн хардаг. Иймд Канад улсын хөгжлийн туршлагаас судлах, хамтран ажиллах боломж их байгаа гэдгийг онцолсон юм.
Мөн энэ сарын сүүлчээр тус улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаагаа Монгол Улсын Засгийн газрын тэргүүн дурдаад Элчин сайд Грегори Гоулдхоукийг хариуцлагатай албанд томилогдсон нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаа гэдгээ тэрбээр тэмдэглэлээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Ерөнхий сайд АНУ, Канадад албан ёсны айлчлал хийнэ
|
|
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр боллоо
|
|
Бутаны Вант улсын Ерөнхий сайдтай уулзалт хийлээ
|
|
|
Ерөнхий сайд тамирчдадаа мөнгөн шагнал гардууллаа
|
|
Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө
|
|
Монгол улс өрсөлдөх чадвараараа байраа ахиуллаа
|
|
|
|
|
|
|
|
|