Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Иргэдийн санал тогтоол боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.07 /
Монгол улсын Ерөнхий сайд энэ зуны турш орон нутагт томилолтоор ажилласан билээ. Тэрбээр Засгийн газрын бодлого шийдвэр үйл ажиллагааг иргэддээ мэдээлж, малчдын амьдралыг газар дээр нь очиж танилцсан юм. Засгийн газрын тэргүүн одоогийн байдлаар баруун есөн аймаг буюу Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайд, говийн дөрвөн аймаг болох Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, төвийн бүсийн Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан Уул аймгуудад тус тус ажиллаад байна.

Иргэдийн Засгийн газартаа итгэх итгэл улам нэмэгдэж, хамтарсан Засгийн газар хамтраад юм хийж чадаж байна гэх урам очсон газар бүрт анзаарагдаж байсныг Ерөнхий сайд баруун аймгуудад ажилласны дараа Засгийн газрын хуралдаан дээр танхимын гишүүддээ  мэдээлэл хийхдээ хэлж  байсан. Гүйцэтгэх засаглалын  тэргүүн орон нутагт ажилласан томилолтоороо аймаг бүрээр төлөвлөгөө гарган ажиллахаар болж байгаа бөгөөд баруун аймгуудынхаа төлөвлөгөөг баталлаа.

Энэхүү төлөвлөгөөний дагуу засгийн газрын тогтоолд Ерөнхий сайд С.Батболд гарын үсэг зуржээ. Тус тогтоолд дурдсанаар “ Төвөөс алслагдсан баруун аймгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээрт алслагдсан бүсийн нэмэгдэл олгох асуудлыг судалж, санал боловсруулан энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг Сангийн сайд С.Баярцогт болон НХХ-ийн сайд Т.Ганди нарт даалгасан байна. 

Өөр нэг чухал заалт бол  “Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг  2011 оны улсын төсөв болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах”-ыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Мөн “Хүнсний ногоо тарих, хадлан тэжээл бэлтгэх талаар иргэдээс гарч байгаа санаачилгыг дэмжиж, бага оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг судалж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсөв, зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авах”-ыг ХХААХҮ-ийн сайдад даалгасан байна. 

“Хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх аравдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ХХААХҮЯ болон НХХ-ийн яаманд тус тус энэхүү тогтоолоор  үүрэг болголоо.

“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, сангаас олгох зээлийн хэмжээ, нөхцөл шаардлагыг  өөрчлөх асуудлыг судалж шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах”-ыг Т.Бадамжунай сайдад даалгав. “Байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллагаас тавьсан санал хүсэлтийг нэг бүрчлэн судалж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан шийдвэрлэх арга хэмжээ авах”-ыг БОАЖ-ын сайд Л.Гансүхэд мөн даалгалаа. “Могойнголын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан, энэ есдүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулах”-ыг ЭБЭХ-ий сайдад үүрэг болгов. 

Энэхүү тогтоолын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд нарт, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасан байна. Ийнхүү  Ерөнхий сайдын орон нутагт ажиллах үеэр иргэдээс гарсан санал хүсэлт биеллээ олох эхний алхам  хийгдлээ хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Орон нутагт ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Энэтхэг, Вьетнам, Францын Элчин сайдуудыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд НҮБ-ын шинэ суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллалаа
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурахыг залуучууддаа уриаллаа
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан