|
|
Казак малчин айлд зочиллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.05 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд наймдугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймгаас Ховд аймгийг зорих замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын зургадугаар багийн малчин Мереке гуайнд зочиллоо. Өмнө нь дарга нар тухайн айлд урьдчилан мэдэгдэж, бэлтгүүлж байж очдог байсан бол Ерөнхий сайд С.Батболд энэ удаа харин Мереке гуайнд гэргийн хамт гэнэтийн зочин болж очлоо. Хэдийгээр гэрийн эзэн малдаа яваад эзгүй, гэрийн эзэгтэй хүүхдүүдтэйгээ байсан ч казах түмний найрсаг, зочломтгой зангаар цагаан идээ, будаагаа дэлгэн угтлаа.
Өмнө нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир зочилж байсныг гэрийн эзэгтэй дурдаад Монгол Улсын Ерөнхий сайд энэ удаа ирсэн нь манай гэр бүлийнхний хувьд хэзээ ч мартагдахгүй баярт үйл явдал. Хэрвээ урьдчилан мэдэгдсэн бол сайтар бэлтгэх байлаа гэж байв. Гэрийн эзэн Мереке 10 жил багийн Засаг даргаар ажиллаж байгаад одоо амин зуулгын хэдэн малаа маллаж, найман хүүхэд болон ээжийнхээ хамт амьдарч байна. Мереке гуайн ээж, 80 настай азай буурал Ерөнхий сайдын улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдээ сайн сайхан амьдруулах гэсэн зорилгод нь амжилт хүсч, их зүйл бүтээхийг ерөөлөө. Халуун дулаан яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд гэргийн хамт хот айлын хүүхдүүдэд гарын бэлэг өгч, дурсгалын зураг авахууллаа.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЛАА
|
|
ХОВД ХОТЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
|
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
|
|
ЕРӨНХИЙ САЙД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
|
|
|
|
|
|
|
|
|