|
|
ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН МАРК ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.27 /
|
Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Хотгойдын Чингүнжав” марк гүйлгээнд гарлаа. Маркийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярын тэргүүлдэг “Хотгойдын Чингүнжав” сан санаачлан бүтээлгэсэн байна. Маркны нээлтийн ёслол аймгийн музейд болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хотгойдын Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд өндөр ач холбогдол өгч, өөрөө үндэсний хороог нь ахлан удирдлага, зохион байгуулалтаар хангасан Ерөнхий сайдад “Хотгойдын Чингүнжав” сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн С.Баяр талархлаа илэрхийлсэн байна. Маркны анхны хувийг музейд үүрд хадгалуулахаар Ерөнхий сайд С.Батболд, сангийн тэргүүн С.Баяр нар музейн хананд байрлууллаа. Энэ өдрүүдэд “Хотгойдын Чингүнжав-300 жил” сэдэвт үзэсгэлэн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарч байна.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
С.БАТБОЛД : ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭД ТӨР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙНЭ
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
|
|
ХӨВСГӨЛЧҮҮД ИХ ЖАНЖНЫХАА ОЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
|
|
|
ХӨВСГӨЛЧҮҮД БААТРУУДЫН ЦОГЦОЛБОРТОЙ БОЛЛОО
|
|
ХОТГОЙДЫН ЧИНГҮНЖАВЫН ХӨШӨӨГ НЭЭВ
|
|
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХЫГ САНУУЛЛАА
|
|
|
|
|
|
|
|
|