Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.23 /
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, тус аймгийн Онцгой комиссын дарга боом өвчний халдварын голомтыг устгах, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд ариутгал халдваргүйтэл хийхэд ДУК автомашин нэг, хлорын шохой 3 тн, вакцин 18 литр, халдвар хамгааллын хувцас 50 иж бүрдэл шаардлагатай байна гэсэн хүсэлтээ Улсын онцгой комисст ирүүллээ. Эл хүсэлтийг Улсын онцгой комиссын өнөөдрийн  хуралдаанаар хэлэлцэж ДУК автомашин болон ариутгал, халдваргүйтлийн бодисыг Улсын нөөцөөс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд “Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, өвчлөл гарсан сумдад ажиллаж байгаа орон нутгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн албад хоорондын уялдааг зохицуулах, мэдээллийн бодит байдлыг хангаж ажиллахыг Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ц.Амгаланбаярт үүрэг болголоо.

Мөн Боом өвчний голомтод ажиллаж, тэнд ариутгал халдваргүйтэл хийж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, боом өвчний халдвар авахаас урьдчилан сэргийлэх, малын арьс шир худалдаалдаг цэгүүдэд хатуу хяналт тавьж ажиллахыг Улсын онцгой комиссын гишүүдэд анхаарууллаа. Мөн Сэлэнгэ  аймгийн Засаг даргын захирамжаар тус аймагт энэ сарын 05-нд тогтоосон хорио цээрийн дэглэм цуцлагдсан ч халдварыг бүрэн зогсоож, голомтыг устгах, дахин гаргахгүй байхад анхаарч ажиллахыг Шадар сайд гишүүддээ үүрэг болгосон юм.

Гол төлөв үжил хэлбэрээр гардаг, байгалийн голомтод хурц халдварт боомоор өвчилсөн болон үхсэн малын махыг хүнсэнд хэрэглэх, арьс шир, үс ноос зэрэг түүхий эдийг нь авч ашиглах, голомт бүхий газрыг ухах, худаг ус гаргах зэргээр хүмүүс боомын халдвар авдаг талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар сумын хоёр айлын гурван үхэр тодорхой бус шалтгаанаар өнгөрсөн сарын сүүлчээр хорогдсон. Эдгээр үхрийн сэг зэмд шинжилгээ хийхэд боом өвчнөөр өвчилсөн байсан нь тогтоодсон юм. Дээрх хугацаанаас хойш голомтын болон сэжигтэй бүсэд 12 үхэр, 7 адуу, 2 хонь, нэг ямаа нийт 22 мал хорогдсон гэсэн мэдээллийг Мал эмнэлгийн үржлийн газрын дарга хийлээ.

2010 оны эхний хагас жилийн байдлаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт 42 мал боомоор өвчилж улмаар малын түүхий эд бүтээгдэхүүнээс дамжин 24 хүн энэ өвчний халдвар авчээ. Голомт бүхий нутгийн мал бүргийг боом өвчнөөс сэргийлэх тарилгад 3,1 сая малыг хамруулахаар төлөвлөн шаардагдах вакциныг 22 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албанд хүргүүлжээ. Одоогоор улсын нөөцөд 88 мянган үхрийг энэхүү өвчнөөс сэргийлэх, 20 мянган малыг эмчлэхэд хүрэлцэхүйц вакцин, ийлдэс байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Шадар сайд , Онцгой комисс ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
"ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ
С.БАТБОЛД: ҮНДЭСНИЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД МАНДАЛ ӨРГӨВ
С.Батболд: Өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал юм
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, МАХН-ЫН ДАРГА С.БАТБОЛД: Сонгуулийн ардчиллын шинэ соёлд суралцахуй
АНХНЫ ЧӨЛӨӨТ СОНГУУЛИЙН 20 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД, ТЭРГҮҮН ШАДАР САЙД Н.АЛТАНХУЯГИЙН ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан