Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
С.БАТБОЛД: ҮНДЭСНИЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.23 /
“Уул уурхайд түшиглэсэн Үндэсний их бүтээн байгуулалтын үе эхэллээ. Энэ бол бодит ажил. Их бүтээн байгуулалтад бие сэтгэлээрээ бэлэн байж, гар бие оролцохыг уриалъя. Бүтээн байгуулалтыг эрүүл бие бялдартай, өндөр боловсрол, мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, хөгжлийн төлөө хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч, хичээнгүй, хатуужилтай хүн л хийх болно. “Монгол хүний хөгжил” гэдгийг манай Засгийн газар ийм өргөн утгаар харж, Их бүтээн байгуулалт хийх, иргэн хүний хөгжлийг хангах хос том зорилтыг нэг зоосны хоёр тал хэмээн үзэж, нэгдмэлээр шийдэхийг зорьж байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзахдаа хэлэв.

Тэрээр 2010 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 15 хүртэл баруун 9 аймагт ажиллах томилолтоо эх орныхоо “хүйс” нь болсон их хаадын нутаг, төвийн бүсийн тулгуур төв Хархорин хотоос эхэллээ. Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн Хархорин хотын иргэдтэй уулзаж төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөгжлийн хэтийн зорилт, чиглэлийн талаар танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Улс төр, нийгэм, эдийн засгийн түүхэн боломжийг хамтарсан Засгийн газар ашиглаж, үр дүнг нь ард түмэн хүртэх ёстой. Том эрх ашгийн төлөө хамтран ажилласны хүчинд багагүй хугацаанд яригдаж байсан хөгжлийн олон чухал асуудлыг шийдэж, улс орныхоо хөгжлийг түргэтгэх анхны алхмаа хийж үйлдвэрлэл, бизнес хөгжих тааламжтай нөхцөл бүрдүүлж эхэллээ. Төр, засаг төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт төсвийн болон тендерийн эрх мэдэл өгч хариуцлагыг нь ч үүрүүлэх бодлого баримталж байна  гэж Ерөнхий сайд хэлэв.

Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхний ээлжинд Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Тавантолгойн ордыг ашиглах эрх зүйн үндсийг тавьсан. Ингэснээр ард иргэд, үндэсний компаниуд давуу эрхийн хувьцаа эзэмших боломж нээгдэж, иргэн бүр өөрийн гэсэн өмчтэй болох, байгалийн баялагтаа эзэн нь байх түүхэн шийдвэрийг хамтдаа гаргасан юм. Орд газрыг ашиглалтад оруулж, олборлосон ашигт малтмалаа тээвэрлэх дэд бүтцээ хөгжүүлэх, ашигт малтмалыг эцэслэн боловсруулах, олон улсын зах зээлд үнэ хүргэн арилжаалах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг олон ажлыг Засгийн газар ээлж дараатай, тодорхой үндэслэл судалгаатай, нэгдсэн бодлого, нэгдмэл удирдлагаар хангахын төлөө шургуу ажиллаж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг Улсын Их Хурлаас батласан. Энэ хүрээнд эхний ээлжинд 2011-2014 онд 1000 гаруй км төмөр замыг Тавнтолгой-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд барихаар болсон. Энэ төсөлтэй уялдуулан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж нүүрс боловсруулан кокс гаргах, төмөр, нүүрс хийжүүлэх, газрын тос боловсруулах, зэс хайлуулах зэрэг олон үйлдвэр байгуулах юм. Цогцолборын эхний ээлжийг 2011-2014 онд барьж байгуулах бөгөөд цогцолборыг бүрэн байгуулснаар 2021 онд нийт 80 орчим мянган ажлын байр шинээр бий болно гэж Засгийн газар тооцоолж байна.

Иргэдийнхээ амьдралын чанар, ахуй нөхцлийг сайжруулах зорилтыг аж үйлдвэржүүлэлтийн бодлоготой уялдуулж, хамтад нь шийдвэрлэхийн тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосон. Үүний зэрэгцээ газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээгээ бүрэн хангах, хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэхийг Засгийн газар зорьж байгаа юм.

Ерөнхий сайд хэлэхдээ амин зуулга болсон малаа байгалийн гамшиг, зуданд алдсан малчдыг дэмжиж бололцоотой бүх арга хэмжээг авах нь Засгийн газрын нэн ойрын зорилтын нэг байсаар байх болно. Монгол хүний хөгжлийг хангах нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл байх болно гэсэн байр суурь одоо ч, цаашид ч хэвээр байх болно. Засгийн газар 2010 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн сар бүр иргэн бүрт 10 мянган төгрөг, цаашид 2011 оны 1 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлж, 21 мянган төгрөгөөс доошгүй болгохоор зорьж байна. Хөгжлийн түвшин монгол хүний эрүүл мэнд, боловсролын түвшин, амьдралын чанар, өрсөлдөх чадвараар тодорхойлогдоно гэлээ.

Дараа нь Ерөнхий сайд С.Батболд иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. “Хүний хөгжил сан”-гаас өгч байгаа мөнгө, тэтгэвэр тэтгэмж, Орхон голын бохирдол зэргийн талаар иргэд ихэвчлэн асууж, тодруулж байлаа. Хархорин суманд спорт цогцолбор шинээр барьж, байгаль орчны лаборатори байгуулах асуудлыг Засгийн газар анхааралдаа авна гэж Ерөнхий сайд хэлснийг Хархоринчууд баяртайгаар хүлээн авлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сум дэд бүтэц, зам харилцаа сайтай, түүх соёлын өлгий, аялал жуулчлал хөгжсөн. 12 мянга гаруй хүн амтай, 23 мянга гаруй толгой малтай, мал аж ахуй, газар тариалан эрхэлж, гахай, тахиа өсгөж, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалдаг.

Сумын хөгжлийн тулгуур нь газар тариалангийн салбар. “Атрын III аян”-ы хүрээнд Хархоринчууд өнгөрсөн онд 1100 тн төмс, хүнсний ногоо, 700 тн үр тариа хураан авч аймгийнхаа хэрэгцээнд нийлүүлжээ. Газар тариалангийн салбар, жижиг, дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх боломж ч байна. Хархорин хотын цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг шинээр байгуулахад зориулж Засгийн газар эхний ээлжинд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлээд байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД МАНДАЛ ӨРГӨВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЖ ХЭЛСЭН ҮГ
ЕРӨНХИЙ САЙД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
"ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД-БИДНИЙ ОРОЛЦОО" ГАДААДАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ
Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа
С.Батболд: Өнгөрсөн 20 жилийн ардчиллын сургамж бид бүхний хамтын ололт, хамтын ухаарал юм
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан