Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд эмзэг бүлгийн хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг ивээн тэтгэж, зохион байгууллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.01 /
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өөрийн ивээл дор зохиогдсон эмзэг бүлгийн болон асрахын хүүхдүүдийн зураг, урлалын үзэсгэлэнг гэргий Х.Отгонтуяа, хүүхдүүдийн хамт үзэж сонирхлоо. Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болсон энэ арга хэмжээнд “Амьдрах ухаан-урлахуйн төв”-ийн хүүхдүүд 500 гаруй бүтээлээ толилууллаа.

Уг үзэсгэлэнг эгэл баатар Д.Эрдэнэбат, боловсролын тэргүүний ажилтан Р.Бийраа нар 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийнхийг нь Ерөнхий сайд С.Батболд ивээн тэтгэж буй юм. Үзэсгэлэнд тавигдсан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдийн зарим бүтээл 2009 онд БНСУ-д болсон олон улсын наадмаас алтан медаль хүртэж байжээ.

Үзэсгэлэнг ивээн тэтгэж зохион байгуулсан Ерөнхий сайд С.Батболд “Орчин, нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл манай хүүхдүүд юуг ч бүтээж чаддаг гэдгийг энэ үзэсгэлэн харууллаа. Монголын хүүхэд бүхэн өрсөлдөх чадвартай иргэн болох ёстой. Чамгүй их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж олон сайхан бүтээл хийсэн хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, өрхийн тэргүүний хувьд баяр хүргэе” гэж онцолж хэлээд хүрэлцэн ирсэн 100 хүүхдэд гарын бэлэгээ гардуулж өглөө.

Мөн Ерөнхий сайд С.Батболд үзэсгэлэнд арьсан урлаг, эсгий урлаг, уран зураг, сийлбэр, модон наамал гэсэн төрлөөр тэргүүн байр эзэлсэн таван хүүхдэд унадаг дугуй, хоёрдугаар байр эзэлсэн хүүхдүүдийг роллик, гуравдугаар байр эзэлсэн хүүхдүүдийг иж бүрэн хичээлийн хэрэгсэл, жижиг биллиардаар шагнаж уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. Уг үзэсгэлэн 2010 оны 6 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд ажиллана.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Нийгэм ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭНЬ ЗЯБАО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
МОНГОЛ-ХЯТАДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ БОЛОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
С.БАТБОЛД: ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН АЛИВАА САНАЛ, САНААЧИЛГЫГ ДЭМЖИНЭ
Хүүхдийг хөгжүүлэх бодлогын шинэчлэлийг эхлүүлнэ
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД НӨХӨН СЭРГЭЭХ ТӨВТЭЙ БОЛНО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан