|
|
МОНГОЛ-ХЯТАДЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ БОЛОВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.02 /
|
Монгол Улсын Ерөнхий С.Батболдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн Монгол Улсад хйих айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын газар БНХАУ-ын Худалдааны яамны Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих газартай хамтран “Монгол-Хятадын Худалдаа, Эдийн Засгийн Форум”-ыг 2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэхүү форум нь уул уурхай, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, банк санхүүгийн салбарын хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг БНХАУ-ын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбож бизнесийн түншлэл тогтоон цаашид хамтран ажиллах боломж олгоход чиглэгдэж байв. Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао нар үг хэлж, форумын ажиллагаанд амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
|
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо
|
|
|
БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ВЭНЬ ЗЯБАО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА
|
|
Ерөнхий сайд С.Батболд эмзэг бүлгийн хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг ивээн тэтгэж, зохион байгууллаа
|
|
С.БАТБОЛД: ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН АЛИВАА САНАЛ, САНААЧИЛГЫГ ДЭМЖИНЭ
|
|
|
|
|
|
|
|
|