Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн даргаар Нямжанцангийн Мягмарсүрэнг ЭБЭХ-ний сайдын саналыг үндэслэн томиллоо. Зохицуулалтыг оновчгүй хийсний улсаас эрчим хүчний компаниудын санхүү, эдийн засгийн үзүүлэлт 2006 оноос эрс буурч, холбогдох хууль тогтоомжид заасан үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр Р.Гаанжуурыг Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн даргын ажлаас чөлөөлсөн байна. Тус зөвлөлийн зохицуулагч Ч.Саранжавыг өөр ажилд шилжих болсонтой нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Дашийн Бассайханыг зургаан жилийн хугацаагаар томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.