|
|
С.Чинзориг Ерөнхий сайдын зөвлөх боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.13 /
|
Содномын Чинзориг Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогдлоо.
С.Чинзориг 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
Тэрээр 1982 онд Хужирт сумын 10-н жилийн дунд сургууль, 1986 онд МУИС, 2005 онд “Отгонтэнгэр” Их сургууль төгссөн.
Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн.
- 1986-2000 онд Өвөрхангай аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ИТХ-ын дарга
- 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд
- 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга зэрэг албыг хашиж байв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
“Авлигаас урьдчилан сэргийлэхэд орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинар болно
|
|
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хэлэлцэнэ
|
|
Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов
|
|
|
Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов
|
|
Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв
|
|
Ерөнхий сайд С.Батболд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа
|
|
|
|
|
|
|
|
|