Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчтэй уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.10 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтой уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа өндөр дээд хэмжээнд идэвхтэй хөгжиж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал болохыг онцоллоо. Мөн цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, боловсрол эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг дурдав. НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монголд байгуулахаар болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж  далайд гарцгүй орны хувьд нийтлэг эрх ашгийнхаа асуудлаар уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцлоо.

Харин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон хоёр орны найрамдлын байгууллага, холбоо байгуулах хэрэгтэйг онцолж, мал аж ахуйн хамтарсан төсөл хэрэгжүүлж, малчдыг сургахад тусламж хүслээ. Уулзалтын хүрээнд хоёр орны мал аж ахуйн хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж, энэ жил Вьентьян хотноо Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар талууд ярилцав. Уулзалтад Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нар оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв
Европын стандарыг Монголд нутагшуулахад Дани Улс дэмжлэг үзүүлэхээр болов
С.Чинзориг Ерөнхий сайдын зөвлөх боллоо
С.Батболд: Байгальд ээлтэй технологи ашиглаж дэд бүтцээ хөгжүүлнэ
S.Batbold gave a speech at the Annual Boao Forum for Asia
ТУСЛАМЖИЙН ЦУВАА 12 АЙМГИЙГ ЗОРИЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан