Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулж, шууд нислэг хийхээр болов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.04.13 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Засаг захиргааны тусгай бүс Гонконгийн удирдлагуудтай  уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд Гонконгийн засаг захиргааны тусгай бүсэд зочилж, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан банк, санхүү, боловсрол, хөрөнгийн зах зээлийнх нь туршлага монголын талын сонирхолыг татаж буйг тэмдэглэн эдгээр салбаруудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Гонконгийн амбан захирагч Доналд Цан Ерөнхий сайд С.Батболдын тавьсан хүсэлтийг дагуу шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, боловсролын салбарт хамтран ажиллаж Монголын залуусыг олноор сургах боломжтой гэлээ. Гонконгийн биржүүдээр дамжуулж монголын компаниудыг хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд туслах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавьж буй бизнесменүүдийг ирж туршлага судлахыг урилаа.   

Уулзалтын үеэр талууд худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэнтэй санал нэгдэв. Энэхүү ажлын айлчлалын үр дүнд Гонконгийн шууд хөрөнгө оруулалтыг Монголд татан оруулах, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэх үүднээс Улаанбаатар Гонконгийн хооронд шууд нислэг хийх асуудлыг яаралтай шийдвэрлэхээр боллоо. Мөн Гонконгод Монгол Улсын Консулын төлөөлөгчийн газрыг байгуулахыг талууд дэмжив.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийн явц, ажлын айлчлалын үр дүн, хөрөнгө оруулагчдын сонирхсон асуудлаар Dowjones болон Thomson Reuters агентлаг, The Wall Street Journal сонинд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
18-аас дээш насныхан хишиг, хувиа авч эхэлнэ
Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзлаа
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 4 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хэлэлцэнэ
“Авлигаас урьдчилан сэргийлэхэд орон нутгийн оролцоог хангах нь” сэдэвт семинар болно
С.Чинзориг Ерөнхий сайдын зөвлөх боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан