Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Унгарын Ерөнхийлөгч Европын стандартыг монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.12 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхийлөгч Шойом Ласлод бараалхав. Ерөнхийлөгч Шойом Ласло БНУУ Европын холбооны гишүүн орон болсноос хойш анх удаа Монгол улсын Ерөнхий сайд албан ёсоор айлчилж буйд ач холбогдол өгч хамтын ажиллагааны ирээдүй их байгааг онцлон тэмдэглэв.

2011 оноос БНУУ Европын холбоог даргална. Тиймээс тухайн үед Европын холбоо, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сайхан боломж бий болж байгааг хэллээ. Мөн БНУУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга байхдаа хууль эрх зүйн туршлагаас хуваалцахаар Монгол Улсад айлчилж байснаа өгүүлж, цаашид уур амьсгал, хөдөө аж ахуй, геофизик, геологийн салбарт хоёр орон хамтран ажиллах ирээдүйтэйг дурдав.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр анхны албан ёсны айлчлалаа Унгараас эхэлж байгаа нь санаандгүй зүйл биш гэлээ. Тэрээр Монголтой адил нийгмийн нэг тогтолцоонд байсан БНУУ нь Европын холбоонд элсэхдээ түүний нөхцөл, шалгуур, стандартыг ханган улс орноо түргэн хурдацтай хөгжүүлж буй бэлэн туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх зорилт тавьж байгаагаа тайлбарлалаа.

Хоёр орны хооронд улс төрийн дээд, өндөр түвшинд тогтсон яриа хэлэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмэр болохыг тэмдэглэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндийг Монгол Улсад айлчлах урилгын хамт уламжлав. Мөн Унгарын хөгжлийн түүхээс суралцах, уул уурхай, экологи, боловсрол зэрэг олон салбарт хамтран ажиллах санал гаргав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Европын стандартыг Монголд нэвтрүүлэхтэй холбогдуулан БНУУ-аас хууль эрх зүйн дэмжлэг авахаар болов
С.Батболд Өвтөш Лорандын их сургуульд зочиллоо
ШАДАР САЙД М.ЭНХБОЛД ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ерөнхий сайд С.Батболд Унгар улсаас анхны албан ёсны айлчлалаа эхлэв
Ерөнхий сайд С.Батболд Будапештийн “Алтан түлхүүр”-ийг гардан авлаа
ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨӨ АЙМГУУД РУУ ХӨДӨЛЛӨӨ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан