Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨӨ АЙМГУУД РУУ ХӨДӨЛЛӨӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.03.12 /
Байгалийн гамшиг, зуданд нэрвэгдсэн малчдад зориулсан тусламжийн цуваа 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 21 аймгийг зорилоо. ОХУ, БНХАУ, БНТУ-аас хандивласан 2 тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий бараа, өвс, тэжээл ачсан 115 тэвш цувааг үдэх ёслолд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүд болон дээрх орнуудаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд оролцов.

ОХУ малчдад зориулж 320 гаруй сая төгрөгийн үнэ бүхий малын тэжээл, эм, эмийн бэлдмэл, дулаан хувцас, 62.5 тонн дизель түлш, 58 тонн мазут зэргийг илгээсэн. Мөн ойрын өдрүүдэд тус улсаас 56,8 мянган тонн тэжээлийн буудайг буцалтгүй тусламжаар авахаар бэлтгэлээ хангаж байна. БНХАУ нийт 2,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2.8 квт-ын хүчин чадалтай 400 ширхэг цахилгаан мотор, хөнжил, 500 тонн цагаан будаа, шахмал болон бэлэн хоол, гахай, үхрийн лаазалсан мах хүлээлгэн өгсөн юм. Бүгд Найрамдах Турк Улс 122 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүн, аяны болон дулаан хөнжил илгээсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Будапештийн “Алтан түлхүүр”-ийг гардан авлаа
Ерөнхий сайд С.Батболд Унгар улсаас анхны албан ёсны айлчлалаа эхлэв
Унгарын Ерөнхийлөгч Европын стандартыг монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв
“ДЭЛХИЙН ЗӨН” 500 МЯНГАН АМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ
Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Канцлер В.Файманнтай уулзлаа
Ази, Европыг холбосон транзит тээврийн асуудлаар Европын холбоотой хамтран ажиллахаар болов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан