Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛЫН ГОВИОС ИЛГЭЭХ ИЛГЭЭЛТ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.27 /
2010 оны 8 дугаар  сарын 27-ны өдөр  Өмнөговь Баяндалай сум
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын  суурь конвенцийн үзэл санааг иш үндэс болгон, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх талаар улс орнуудын гаргаж байгаа үр бүтээлтэй санал, санаачилгад нэн талархалтай байгаагаа илэрхийлэн, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь хөгжиж байгаа болон нэн буурай орнуудын нийгэм-эдийн засагт хүндээр тус байгааг онцолж тэмдэглэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын шинэ гэрээ хэлэлцээр байгуулах ажил удаашрах нь ихээхэн уршигт үр дагаварт хүргэж болзошгүйг анхааран, Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа  2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ихээхэн цөлжиж байгаа Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойд хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудад хандан энэхүү илгээлтийг гаргаж байна.

Уур амьсгалын одоогийн болон цаашид гарч болзошгүй өөрчлөлтөөс экологи, нийгэм, эдийн засагт учруулах сөрөг үр дагавар үлэмж ихэсч байгааг харуулж буй сүүлийн үеийн шинжилгээ, судалгааны баримт нотолгоог анхааралдаа авч, Монголд 1940 оноос хойш агаарын дундаж температур даруй 2.10С хэмээр дулаарч, энэ хугацаанд тохиолдсон хамгийн хөнөөлт 10 ган, зудын 7 нь 2000 оноос хойш тохиолдсоны дотор 2009-2010 оны зудаар мал сүргийнхээ 23.5 хувийг алдаж, олон мянган малчин өрх амьжиргааны эх үүсвэргүй болж, сүүлийн хориодхон жилийн дотор газар нутгийн 70 гаруй хувь цөлжиж, бэлчээр доройтон, Зүүн Азийн “шар тоос” тив далай алгасан нүүж, олон мянган гол горхи, булаг шанд, нуур цөөрөм хатаж ширгэн зарим бүс нутагт усны хомсдол бодитоор нүүрлэн, биологийн олон янз байдал ихээхэн доройтож байгааг цохон тэмдэглэж, Монгол нутагт буй уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн нүүдлийн соёл иргэншилд энэ зууны дунд үеэс аюул учрах магадлал өндөр байгааг дэлхийн нийтийн анхааралд хүргэж, Мексик улсын Канкунд болох Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудын 16 дугаар бага хурлаас уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, ган цөлжилтөд өртөж байгаа, далайд гарцгүй, эх газрын төв дундын хөгжиж байгаа улс орнуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг эх газрын төв дундын хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, байгальд ээлтэй, тэргүүний технологи дамжуулж нэвтрүүлэх, хөрөнгө санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, уян хатан механизм бүрдүүлэхийг хүсч, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өндөр хөгжилтэй орнуудын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага урьдын адил өндөр байх ёстой гэсэн байр сууриа дахин нотолж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөхгүй газар нутаг, бүс нутаг, улс орон гэж байхгүй гэдгийг ухамсарлан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн байгууллага, улс орнуудын нааштай санал, санаачлагыг ямагт дэмжиж ажиллах шийдвэр төгс байгаагаа энэхүү илгээлтээр илэрхийлж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Монгол Улсын Засгийн газар 8 дугаар сарын 27-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ элсэн цөлд хуралдлаа
Оюутолгой төслийн явцтай Ерөнхий сайд танилцлаа.
МОНГОЛ-ВЬЕТНАМЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИСС ХУРАЛДАНА
2014 онд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулна
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан