“Өнөөдөр” сониноос уламжлал болгон шалгаруулдаг энэ оны есөн алдартны нэгээр Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тодорлоо. Тэрбээр жагсаалтын зургадугаарт бичигдсэн байна. Хамтарсан Засгийн газарт орох шийдвэрээс эхлээд нам доторх хэрүүл шуугианы дунд тэрбээр сайнаасаа илүү саарыг, магтаалаас олон шүүмжийг тэрбээр хангалттай сонссон. Гэхдээ эцэст нь түүнд ийнхүү оноо өгчээ. Улс эх орны төлөө өрсөлдөгч намтайгаа хамтарч, бас нэгэнт асаасан галаа унтраахгүйн төлөө чадах бүхнээ хийж, энэ их шүүмжлэлийн дунд тэмцэж явааг нь бодсон ч түүнийг оны алдартанд нэрлэхээс ч аргагүй гэдгийг “ Өнөөдөр” сонин онцолсон байна.