Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Багш нарын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд анхаарахаа Ерөнхий сайд амлалаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.28 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монголын 40 гаруй мянган багш нарыг төлөөлж Спортын шинэ ордонд цугласан 5000 орчим багш нарт баярын мэнд хүргэж үг хэлэхдээ, боловсролын шинэчлэлийн гол хөдөлгөгч хүч нь багш нар. Та бүхэн үйл ажиллагаа, арга барилаа цаг үргэлж шинэчлэхгүй бол хэчнээн ярьсан ч шинэчлэл хийгдэхгүй.  Энэ шинэчлэлийг хийх багш нарынхаа асуудлыг бид нэн тэргүүнд шийдэх ёстой гэдгийг онцоллоо. Тиймээс ч тэдний хувьд эмзэг сэдэв болоод байгаа орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд дорвитой арга хэмжээ авна гэдгээ Ерөнхий сайд С.Батболд амлалаа.

Багш нарыг орон сууцаар хангах чиглэлд тодорхой санал боловсруулж ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлэхийг Боловсрол соёл шинжлэх ухааны болон Сангийн сайдад үүрэг болгосон гэсэн Ерөнхий сайдын мэдээлэл  Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн хамгийн том бэлэг боллоо. Мөн тэрбээр багш мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх, ажлын урамшууллыг сайжруулахад төр засгийн зүгээс тууштай анхаарах болно гэдгээ ч мөн илэрхийллээ.

Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх, Кембрижийн сургалтын  стандартыг нэвтрүүлэх эхлэлийг тавьсан, их, дээд сургуулийн тоог цөөлсөн,  Оюутолгой төслийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдэж томоохон бүтээн байгуулалтад оролцох 3300 залуусыг сургаж эхэлсэн зэрэг өнгөрсөн онд хийсэн ажлаа бахархан нэрлэж Монголын багш нар өнөөдөр Нисэхийн цагаан хаалганы ойролцоо сүндэрлэсэн спортын шинэ ордон хуран чууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийн хамт олонд болон оны тэргүүний багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр нар баяр хүргэж, шагналыг нь гардууллаа Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Иргэний нийгмийг бэхжүүлэхэд Засгийн газар илүү санаачилгатай ажиллана
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллалаа
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ АВААРИЙН БАЙДЛААС ГАРЧЭЭ
Ерөнхий сайд С.Батболдын Монголын багш нарын баярын 45 дахь өдрийн нэгдсэн арга хэмжээнд хэлсэн үг
Бар жилийн есөн алдартныг Ерөнхий сайд С.Батболд илт давуугаар магнайллаа
Магтаал дутсан Тэргүүн шадар
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан