Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОД 2 САЯ 650 МЯНГА 673 ХҮН ХАМРАГДЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.10 /
2010 оны 11 дүгээр сарын 19-ний мэдээгээр хүн ам, орон сууцны тооллогод 714 784 өрхийн 2 сая 650 мянга 673 хүн хамрагдсан урьдчилсан дүн гарчээ. Гэхдээ үүнд Гадаад харилцааны яам болон интернетээр тоологдсон иргэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яамны шугамаар тоологдсон цэргийн албан хаагч, сэжигтэн, хоригдол, яллагдагчийн тоо ороогүй байгаа юм.

Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комисс 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж ажлынхаа явцыг хэлэлцсэн байна. Тоологдсон өрх, хүн амын тоо, нас, хүйс, тэдний амьдарч байгаа орон сууцны төрлийн талаарх эцсийн дүнг энэ оны 7 дугаар сард багтаан эцэслэн гаргах ёстой. Энэ ажлыг тогтоосон хугацаанд нь хийж дуусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд, Тооллогын улсын комиссын дарга С.Батболд гишүүдэд үүрэг болголоо.

Мэдээлэл боловсруулах ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо аймгуудын тооллогын мэдээг цахим санд оруулж дууссан бөгөөд нийслэлийн  дүүргүүдийн материалыг шалган хүлээн авч байна. Манай улсын хувьд анх удаа интернет ашиглан гадаадад байгаа иргэдээ тоолсон, газар зүйн мэдээллийн систем үүсгэсэн нь энэ удаагийн тооллогын томоохон ажлын нэг хэсэг. Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 оны 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд 30 мянган тоологчийн хүчээр орон даяар амжилттай зохион байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шинэ төмөр зам барих боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх боломжтой
Ажил хайж буй иргэдэд мэдээлэл нээлттэй байх ёстой
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Ерөнхий сайд ноолуур, ноос боловсруулах салбарынхныг гэрийн даалгавраа хийхийг даалгалаа
С.БАТБОЛД:ЭЦСИЙН ҮР ДҮН НЬ ТОДОРХОЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖИНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан