Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ажил хайж буй иргэдэд мэдээлэл нээлттэй байх ёстой
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.02.10 /
Говь компани энэ жил 300 ажлын байр шинээр зарласан хэдий ч ирж байгаа нь тун ховор, энэ үзүүлэлтийн 60 хувийг хангахтай үгүйтэй байна гэх энэ мэдээлэл Ерөнхий сайд С.Батболдыг багагүй гайхшрууллаа. Учир нь ажилгүйдлийн түвшин өндөр байхад ажилд орохгүй байгаагийн учрыг лавлаж, хамтран шийдэхээр  өчигдөр тэрбээр Төмөр замын дээд сургууль болон Монгол Солонгосын техникийн  коллежийн үйл ажиллагаатай танилцах зуураа хүнд болон хөнгөн  үйлдвэрүүдийн удирдлагуудыг ярилцлагад урьсан юм.

Говь компани дээр ажиглагдсан  байдал нь иргэдэд мэдээлэл хүрэхгүй байгаатай холбоотой гэдгийг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд онцолж байв. Тиймээс хөдөлмөрийн биржийг улам боловсронгуй болгож, иргэн үйлдвэрлэл, сургалтын хамтын ажиллагааны хослолыг тодорхой болгох хэрэгтэйг зөвлөлөө. Энэ нь олон нийтэд маш тодорхой байх төдийгүй орон нутгийн түвшинд ч мэдээлэл авч байх бололцоог бүрдүүлэхийг БСШУЯ, НХХЯ болон харьяа агентлагуудад үүрэг болголоо. 

Өөрөөр хэлбэл зохион байгуулалтын хувьд үйлдвэрлэгч, сургалтын төв, иргэдийг холбосон хамтын ажиллагааг тодорхой болгох зайлшгүй шаардлага байгааг энд онцолж байлаа. Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр шинэ бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөр, ажлуудыг эхэлж  байхад ерөнхий зохион байгуулалт нь хангалтгүй байгаад Засгийн газрын тэргүүн шүүмжлэлтэй хандаж, мэдээллийг ард иргэдэд нээлттэй, хүнд суртлыг багасгасан, илүү боловсронгуй ажил санаачилж Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Хөдөлмөрийн яармаг форум зохион байгуулах ажил ч эдгээрт хамаарагдаж эдгээрийн үр дүнд ажилгүйдэл бодитойгоор буурах  ёстойг ч санууллаа. Ажлын байрандаа сургалтад хамрагдаж болох  duel системийг нэвтрүүлэхэд хууль эрх зүйн орчин  нөлөөлж байгааг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар ярьж байсныг Ерөнхий сайд анхааралдаа авснаа ч дуулгасан.Хөдөлмөр эрхлэлтийн энэ жилийн ажил бодитой үр дүнтэй байх хатуу болзлыг Ерөнхий сайд тэдэнд тавиад, дугаар хорооны иргэн Дорж ажилтай болсон эсэхэд биечлэн анхаарал тавих болно гэдгээ бас  санууллаа.   

Ерөнхий сайдад танилцуулсан зарим мэдээллээс дурдахад Оюутолгойн уурхай дээр эдүгээ 5600 гаруй монгол ажилчин ажиллаж байгаа бөгөөд энэ харьцаа цаашид ч хатуу мөрдөгдөх юм байна. Харин хоёр жилийн дараа энэ харьцаа 90:10 буюу 90 хувь нь монголчууд болох зорилготой байгаа ажээ. Энэ хугацаанд тус компаниас 36 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийтдээ 3000 орчим иргэдийг сургалтад хамруулжээ. Эд зөвхөн Оюутолгойд ажиллах биш, бусад хэрэгцээтэй салбарт ч ажиллах боломжтой юм байна. Харин хамгийн анхаарал татаж байгаа хөдөлмөрийн  биржийн хувьд  бэлтгэл ажил  дуусч, үйлдвэрлэгч ажил хайгчдыг холбох том ажил эхлэх гэж байгаа ажээ. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , 2011 ХЭДЖ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Иргэний нийгмийг Засгийн газрын тогтоол шийдвэрээр байгуулдаггүй. Харин эрх чөлөөний таатай нөхцөлд иргэний нийгэм өөрөө өсч бойждог юм
Засгийн газар Иргэний нийгмийнхэнтэй хамтарч ажиллахад бэлэн
Монгол Улс, АНЭУ-ын Засгийн газар хоорондын комисс байгуулах саналтай байгаагаа Шадар сайд илэрхийллээ
Шинэ төмөр зам барих боловсон хүчнийг эх орондоо бэлтгэх боломжтой
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГОД 2 САЯ 650 МЯНГА 673 ХҮН ХАМРАГДЖЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан