Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд: Та бүхэн Лондонгийн олимпын найдварууд шүү
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.02 /
Өсвөр үеийнхний зуны олимпийн анхдугаар наадам, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал олголоо.

Тэрбээр тамирчдад хандаж “Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, Төрийн далбаагаа мандуулсан өсвөр үеийн сайхан залуучууд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би олимпын хорооны зүтгэлтэн, спортыг дэмжигч иргэн. Хүүхдийн олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Батцэцэг алтан медаль авлаа гэсэн мэдээг Монголын олимпын хорооноос анх өгсөн. Та нарын амжилтын тухай мэдээлийг цаг мөч бүрт нь авч байлаа.

Та бүхнийг их спортод маш сайхан ирээдүй хүлээж байна. Эцэг эх, ах дүүс, ард түмнээ баярлуулж, улс орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө улам илүү хөдөлмөрлөөрэй. Ийм нөхцөл боломжийг төр засаг олгож, урамшуулж байх ёстой” гэж хэллээ. Мөн “Та нар 2012 оны Лондонгийн зуны олимпын найдварууд нар шүү. Бэлтгэл сургуулилтаа улам сайн хийгээрэй” гэсэн юм. Сингапурт болсон Өсвөр үеийнхний зуны олимпын анхдугаар наадмаас алтан медаль хүртсэн Б.Батцэцэг, Г.Эрдэнэболд нарт тус бүр 36 сая, мөнгөн медаль хүртсэн О.Дөлгөөнд 5 сая 400 мянган төгрөг, мөн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнээс алтан медаль хүртсэн Ц.Хонгорзулд 12 сая, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулд 500 мянган төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар гардууллаа.

Тамирчдаа ийм өндөр амжилтад хүргэсэн дасгалжуулагч багш П.Жигжидсүрэн, Л.Ундралбат, Д.Мөнхбаяр, Ц.Алтантөгс, Д.Энхбаатар нарт ч мөн энэ үеэр мөнгөн шагнал олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Говьсүмбэрчүүдийн өмнө олон боломжууд нээлттэй байгааг Монгол улсын Ерөнхий сайд тэмдэглэлээ
Онцгой комиссын хээрийн штаб ажиллуулах үүрэг өглөө
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ЭРДЭНЭТ ХОТЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТАД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд С.Батболд ахмад дайчдад баярын мэнд хүргэлээ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
С.Батболд: Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах том боломж та бүхний өмнө байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан