Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАНДИВЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.03.30 /
Гамшигт өртсөн Японы ард түмэнд туслах хандивын хөдөлгөөнд төр, засаг, яам, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд идэвхтэй оролцсон байна. Засгийн газрын 1 сая ам.долларын буцалтгүй тусламж, 894 байгууллагын ажилтнуудын 1-2 өдрийн цалин, 352 иргэний хандив болох нийт 2 тэрбум 167 сая төгрөгийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокород гардуулан өгөв.

Япон Улсад байгалийн гамшигт үзэгдэл болж хүний амь нас эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Засгийн газар ээлжит бус хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн. Энэ дагуу Япон Улсад боломжтой бүх талаар туслаххөдөлгөөн өрнүүлэн, хандивын данс нээснээс гадна 2500 ноосон хөнжил явуулж, Онцгой байдлын 12 албан хаагчаа гамшгийн бүс нутагт ажиллууллаа гэж Шадар сайд М.Энхболд хэлэв. Хүнд бэрх цагт Монгол Улсын төр, засаг шуурхай арга хэмжээ авч тусламж үзүүлэх хөдөлгөөн өрнүүлж байгаад Элчин сайд талархал илэрхийллээ.

Өндөр настнууд тэтгэврийн мөнгөнөөсөө өгч байсан бол асрамжийн газрын бяцхан хүүхдүүд тоглолт хийн орлогоо хандивласан нь сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа гэж тэрээр хэлэв. Япон Улсад ажилласан Онцгой байдлын албан хаагч нарт энэ сарын сүүлээр албан ёсоор талархал илэрхийлэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаа мэдээллээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөдөлмөрийн яармаг”-ийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
С.БАТБОЛД: МОНГОЛ ХҮН ЭХ ОРОНДОО АЖИЛТАЙ ХӨДӨЛМӨРТЭЙ, САЙХАН АМЬДРАХ ЦАГ ИРЖ БАЙНА
Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ
С.БАТБОЛД: ИХ АЧАА ҮҮРЧ ЯВАА МАЛЧИН ТҮМНЭЭ ДЭЭДЭЛНЭ
“Монгол мал үндэсний хөтөлбөр-хөдөөгийн хөгжил” сэдэвт төвийн бүсийн улсын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан