Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Жендэрийн хөгжлийн үзүүлэлтийг урагшлуулах, хуулийг хэрэгжүүлэхийн төлөө хамтарч ажиллана
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.05.23 /
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд УИХ баталж Монгол Улс Жендэрийн тухай хуультай болсон.  Манай улсын эрх зүйн орчны хувьд шинэ үзэгдэл авчирсан энэ хууль хэрэгжиж эхэлснийг тэмдэглэсэн нэгэн үйл явдал өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дарга С.Батболд хуулийг батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, дэмжин ажилласан НҮБ, Хүн амын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлж, зарим хүмүүст өргөмжлөл, талархлын бичиг гардуулсан юм. Ингэхдээ Ерөнхий сайд “Манай улс жендэрийн хөгжлийн индексээр дэлхийн 174 улсын дунд 92 дугаар байрт яваа.

Энэ нь 2002 оноос 3 байраар урагшилж, харин 1993 оноос даруй 9 байраар ухарсан үзүүлэлттэй байна. Үүнд бид дүгнэлт хийх учиртай. Монгол Улс Жендэрийн тухай хуультай болоход хувь нэмрээ оруулж, манлайлан оролцсон та бүхний ажлыг өнөөдөр үнэлж байгаа ч энэ нь цаашид төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлж бодит үр дүнд хүргэх ёстой гэсэн үүрэг хүлээлгэж байгаа юм. Бүгдээрээ жендэрийн хөгжлийн үзүүлэлтийг урагшлуулах, хуулиа хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа ажиллая, та бүхэн манлайлагч шүү” гэж хэллээ. Мөн жендэрийн эрх мэдлийн хэмжүүр болон хүйсээр тэгшитгэсэн парламентын төлөөллийн индексээр ч бууралттай байгааг бид өөрчлөх ёстой гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн онцлоод Жендэрийн эрх тэгш байдыг хангах тухай хууль эдгээр зорилтыг хэрэгжүүлэх бодит арга зам болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны гишүүн, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө энэ үеэр эх орондоо ардчилсан, тэгш байдлыг хангасан, хүний хөгжлийг дэмжсэн нээлттэй, шударга, иргэний нийтлэг эрх ашгийг эрхэмлэж оролцоог нь хөхиүлсэн төрийн бүх шатны удирдлагын үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эл хууль их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
С.Батболд: Би ч гэсэн Facebook, Twitter-ийг ард түмнийхээ санаа бодлыг сонсох, залуусыхаа хүсэл эрмэлзлийг ойлгох гүүр болгон ашигладаг
Мэдээлэл харилцаа холбооны салбарынхан чуулж байна
ДИЗЕЛИЙН ТҮЛШНЭЭС ИМПОРТЫН ТАТВАР АВАХГҮЙ
Тэргүүн шадар сайд Орос Монголын Засгийн газар хоорондын дарга нарын уулзалтанд оролцож байна
Ерөнхий сайд С.Батболдын “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”, түүний хэрэгжилтийн талаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэл
Иргэддээ ойрхон ажиллахыг Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарт зөвлөв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан