Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа.
2010.11.10
Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа АИ-92 автобензины тонн тутамд 200 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 170 000 төгрөг болгов. Мөн нэг тонн дизелийн түлшинд 135 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 20 000 төгрөг, А-80 автобензинд 210 000 төгрөгийн онцгой албан татвар ногдуулж байсныг 150 000 төгрөг болгов. Бусад алслагдсан боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуул...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав
2010.11.03
Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ХК-д олгов. Төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг “Хөгжлийн банк”-аар дамжуулан шийдвэрлэх талаар ...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв
2010.10.27
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын 2010 оны 9 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Канад Улсад хийсэн албан айлчлалын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгав. Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 1973 оноос хойш 37 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Канад Улсад хийсэн анхны айлчлал нь энэ юм. Сүүлийн жилүүд...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
2010.10.20
Компанийг “Эрдэнэс МГЛ” компаний охин компани хэлбэрээр байгуулж, дүрмийн санг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс гаргах боллоо. “Эрдэнэс-Тавантолгой” компани байгуулснаар компаний хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 10 хувийг дотоодын үндэсний компаниудад нэрлэсэн үнээр арилжаалах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах зэргийг дэс дараатай хэрэгжүүлж эхлэх юм...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
2010.10.13
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Олон улсын хорио цээрт, мал, амьтны гоц халдварт энэ өвчний тархалт буурахгүй, өвчлөл гарах эрсдэл өндөр байгаа учир ОХУ-аас 600 мянган тун вакцин худалдан авах, тарилгын үйлчилгээний зардалд шаардлагатай 300 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. БНХАУ болон Олон У...
Дэлгэрэнгүй ..
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
2010.10.06
Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Энэ дагуу УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Онцгой албан татварын хэмжээг тухай бүр нь шинэчлэн тогтоож байгаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай” хэлэлцэн шийд гаргалаа. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа А-80 автобензинд 150 000 төгрөгийн онцгой албан та...
Дэлгэрэнгүй ..
<�ӨМНӨХ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
ДАРААХ>
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан