Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
100 жилийнхээ хүрээнд “Эх түүхийн жимээр” аялав
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.12 /
1911 оны долдугаар сард VIII Богд Жавзандамбад даншиг өргөх ёслол болох үеэр халхын 4 аймгийн хаад, ноёд болох 17-18 хүн нууцаар Төр хурахын аманд хуралдаж, Монгол орноо яаж тусгаар улс болгох талаар хэлэлцэж, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн гурвыг Орос улсад явуулахаар шийдэж байжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон 100 жилийн ойгоо  тэмдэглэх хүрээнд энэ түүхэн газарт “Эх түүхийн жимээр” нэртэй тойрон аялал зохион байгууллаа. Мөн 1778 оноос онголон дархлагдсан дэлхийн анхны дархан цаазат газар Богд хан уулын Төр хурахын амнаас Цэцээ гүний оргилд тус газрын 70 гаруй ажилтан, албан хаагчид гарлаа.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар “Төр хурахын амыг сонгосон нь учиртай. 320 жилийн өмнө буюу 1690-ээд оноос эхлэн Өндөр гэгээн Занабазарын шийдвэрээр Төр хурахын аманд төрийн хаад ноёд, Шажин хурахын аманд шашны зүтгэлтнүүд хуралддаг байсан. Шажин хурахын аманд хожим хүртэл шашны зан үйл хийдэг байсан” гэж түүх сөхлөө. Мөн 300 жилийн турш төрийн ноёд чуулдаг байсан, 100 жилийн тэртээ Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө эх оронч, нөлөө бүхий хаад, ноёдууд хуран чуулж байсан энэхүү Төр хурахын аманд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан дурсгалын хөшөө, самбар босгож, хүндэтгэл үзүүлж байхаар Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэнтэй хамтран Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон судалж байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд хэллээ. Тус газрын хамт олон 2258 метр өндөртэй Цэцээ гүний оргилоос буух замдаа тус уулан дахь хог хаягдлыг түүж цэвэрлэснээс гадна Богд хан уул, Төр хурахын ам болон Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түүхийн талаар мэдээлэл сонслоо. 

2011 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын шинэ үеийн Засгийн газрын Ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн алба, Батлан хамгаалах алба, Санхүү, эдийн засгийн алба, Дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч буулгасан. Засгийн газрын Ажлын алба буюу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зөвхөн нэг өдрийн, хэсэгхэн хугацааны арга хэмжээ болгон тэмдэглэх бус он дуустал үргэлжлэх, тодорхой бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөсөн.

Тухайлбал, 100 жилийн ойгоо тэмдэглэх бусад яамдтай хамтран түүхэн баримтат кино бүтээх, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд, Засгийн газрын Ажлын албаны даргаар ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүдийн бүтээл, туурвилыг цоо шинээр эмхэтгэн хэвлэж, нийтийн хүртээл болгох, төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээн засварлах хамгаалалтад авах, Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлын нэг нь “Эх түүхийн жимээр” хэмээх энэхүү аялал байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шадар сайд М.Энхболдод захидал иржээ
С.Батболд: МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ ТОМООХОН НИЙЛҮҮЛЭГЧ БАЙХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
“ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БАЙГУУЛЛАГА”-ТАЙ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Засгийн газрын хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Залуу зохион бүтээгчдийн ордонг сэргээнэ
ЕРӨНХИЙ САЙД “ВАШИНГТОН ПОСТ” СОНИНД ЯРИЛЦЛАГА ӨГӨВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан