Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.17 /

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

  • Айчлалын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий консулын газрыг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод нээв.
  • Улаанбаатар-Хонконгийн хооронд шууд нислэг нисч эхлэв. “МИАТ” компанийн Төлөөлөгчийн газрыг нээв.
  • Дэлхийн томоохон санхүүгийн төв болох Хонконгод Монголын компаниуд арилжаанд оролцож эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал манай улсын урд хөрштэйгөө харилцах харилцаанд түүхэн хуудас нээлээ.
  • Айлчлалын үеэр Ерөнхий сайд Вэнь Зябаотай хэлэлцээ хийж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо, БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин нартай тус тус уулзав.
  • Хоёр улсын харилцааны болон харилцан сонирхсон олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо нухацтай солилцож, тодорхой үр дүнд хүрэв.
  • Бизнес уулзалт - хоёр талын 600-аад бизнес эрхлэгч оролцов.
  • Циньхуагийн Их сургуульд зочилж "Зүүн Хойд Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн асуудал" сэдвээр лекц уншиж, Монгол оюутнуудтай уулзалт хийв.

Хоёр орны харилцааны түвшинг шинэ өндөр шатанд гаргасан айлчлал:

Түүхэн замнал-түүхэн айлчлал:

1960  -  "Найрамдал, харилцан туслалцах гэрээ" \Ю.Цэдэнбал-Жоу Эньлай\

1994  - “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ”\П.Жасрай-Ли Пэн\

2003  -  Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосон Хамтарсан мэдэгдэл \Н.Багабанди-Ху Жинтао\

2011  -  Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдэгдэл. \С.Батболд-Вэнь Зябао\

Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ нотлов.

Стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулга нь -

ЗЭЭЛ ТУСЛАМЖ:

  • 320 гаруй сая юанийн буцалтгүй тусламжийг ашиглаагүй байгаа бөгөөд манай талаас уг үлдэгдэл хэсгийг оюутны хотхон, Бээжингийн гудамж байгуулах төслүүдэд ашиглахаар тохирсон. 
  • “Их сургуулийн хотхон байгуулах” төсөлд зарцуулах санал дэвшүүлсэн
  • Гадаад орнуудаас авсан хамгийн том хөнгөлөлттэй зээл - 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг талууд тохирч, Ерөнхий хэлэлцээрт гарыг үсэг зурсан - хөдөө аж ахуй, дэд бүтэц, нийгмийн салбарт ашиглана.
  • 60 сая юань - Нэг удаагийн айлчлалаар БНХАУ-аас хамгийн их буцалтгүй тусламж олголоо.
  • Хятадын талтай тохиролцсон арилжааны зээлийг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр улсын Хөгжлийн банкууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх  нь зүйтэй гэж Талууд тохиров.

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ:

  • Уул уурхай, эрчим хүчнийбаялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн байгуулалт, санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх зарчим.
  • Нүүрс, цахилгаан эрчим хүч, түлш шатахууны худалдаа өргөжих хандлагатай байгаа тул зарим тодорхой барааны хувьд нөхцөл, үнэ, тээвэрлэлт, байгаль орчинтой холбогдсон асуудал зэргийг зохицуулсан Ерөнхий хэлэлцээрүүд байгуулахыг санал болгосон.
  • Уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдгээрийг түшиглүүлэн жижиг, дунд үйлдвэр хөгжих нөхцлийг  бүрдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн.
  • Байгаль орчинд халгүй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг уул уурхай төдийгүй бусад салбарт түлхүү оруулахад ач холбогдол өгөхөө илэрхийлсэн. 
  • Эрчим хүч экспортлох, импортлох Ерөнхий гэрээ байгуулж, гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд эрчим хүч нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэлтийг дэмжихийг санал болгосон.

Газрын тос:

  • Газрын тос олборлох, боловсруулах, нефть бүтээгдэхүүн, шатахуун нийлүүлэх, үйлдвэрлэх асуудалд урт хугацаанд тогтвортой байдлаар хамтран ажиллахаар тохиролцов:
  • Газрын тосны бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх,
  • Газрын тос боловсруулах үйлдвэр барихад Хятадын талаас шаардлагатай санхүүжилт, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүссэнд нааштайгаар судалж үзэхээр болсон.  
  • ЯньшанийнГазрын тос боловсруулах үйлдвэртэй танилцсан. 
  • Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй газрын түүхий тосны оронд Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны багц бүтээгдэхүүн авч байхсаналыг илэрхийлсэн.
  • Гуравдагч орнуудаас авах түүхий тосыг Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд боловсруулж, түүнээс гаргасан газрын тосны бүтээгдэхүүний зарим хэсгийг импортоор авч байх санал тавьсан. 

ХИЙН ХООЛОЙ:

  • Орос, Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Монголын нутгаар дамжуулах саналыг манай тал хоёр хөрштэйгээ ярьж байгаа билээ.
  • Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын 3 талын хамтын ажиллагааг харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжүүлэх саналыг дэвшүүлэв. Хятадын тал үүнийг идэвхтэй судлахаар болов.

Таван толгой:

  • Зах зээл, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх ач холбогдолтой гэдэг утгаар нь хөрш орнуудын ашиг сонирхлыг оруулах бодлогыг баримталж байгаа.
  • Ер нь Монголын Оюутолгой, Тавантолгойн зэс, нүүрсний хувьд БНХАУ нь гол зах зээл юм.  Иймд БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн оролцоог бид дэмжинэ.
  • Энэ утгаараа БНХАУ-ын Засгийн газрын дэмжиж буй “Шинхуа” группийг Тавантолгойн төслийг  хэрэгжүүлэх олон улсын консорциумд идэвхитэй оролцуулахаар талаар ярилцав.

Оюу толгой:

  • Хятадаас эрчим хүч авах асуудлаар “Оюутолгой” компанид туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
  • Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, харилцан ашигтай, хамтаар хожих хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлж, хамтын хөгжлийг урагшлуулах нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч байх болно.
  • Харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих - Монголын тал ч БНХАУ-д хөрөнгө оруулалт хийх зам нээгдлээ.
  • Оюутолгй төслийг эрчимжүүлэхийн тулд Хятадын талаас эрчим хүч нийлүүлэх асуудлаар холбогдох байгууллагуудын хооронд яриа хэлэлцээг даруй эхлүүлэхээр тохиролцов.
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлэх.

Дэд бүтцийн салбар:

  • “100’000 орон сууц” төсөлд Хятадын талаас хөрөнгө оруулах саналыг дэвшүүлсэн.
  • Зам сайжруулах - УБ
  • Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлд хурдны зам барих,
  • Түүнчлэн Улаанбаатар–Бээжингийн чиглэлийн хурдны галт тэрэг явуулах боломжийг  талууд хамтран идэвхтэй судлах болов. 
  • Транзит тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг өргөтгөх талаар талууд үргэлжлүүлэн санал солилцох хэрэгтэй байна. 

ТӨМӨР ЗАМ:

  • “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлог”-ыг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтуудыг тайлбарлан ярилцав.
  • Төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцов.
  • Холбогдох яам, байгууллагууд шаардлагатай бол өмнө нь байгуулсан баримт бичгүүдийг боловсронгүй болгох, шинэчлэх чиглэлээр эрчимтэй ажиллахаар болов.

Байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.

  • Транзит тээвэр, далайд гарах нэмэлт гарцыг нээх талаар асуудал тавьж, хамтран ажиллахаар болов.
  • Хилийн боомтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлэхээр тохиров.

Хүмүүнлэг, иргэд хоорондын найрсаг хандлагыг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэнд нь стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурь юм.

Соёлын биет бус өвийг хамгаалах чиглэлд Монголын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа Хятадын тал илэрхийлсэн. - Хэлэлцээрт зурав.

Олон улс болон бүс нутгийн асуудлаар

  • Монголын талыг АПЕК-т элсэхийг Хятадын тал дэмжиж буйгаа илэрхийлсэн.
  • Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг НҮБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо байгуулж байгаад Хятадын тал баяр хүргэсэн. БНХАУ, Япон Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны механизмд Монгол Улс нэгдэж орох сонирхлоо илэрхийлэв. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БНХАУ-ын дэд даргатай уулзлаа
Ерөнхий сайд С.Батболд дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүдэд ярилцлага өглөө
С.Батболд: Төрийн алба нээлттэй, шударга, мэргэшсэн, тогтвортой байгаасай
МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Ерөнхий сайд С.Батболд Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад үг хэллээ
ШАДАР САЙД АХМАД БАРИЛГАЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан