Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад үг хэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.16 /
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр өглөө Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ энэхүү айлчлалын гол ач холбогдол нь хоёр хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэл болгон дээшлүүлэхэд оршиж байна гээд үүний гол хөдөлгөгч хүч нь худалдаа, хөрөнгө оруулалт, харилцан ашигтай хамтаар хөгжих харилцаа өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та бүгдийн хамтын ажиллагаа, түншлэл юм гэдгийг онцоллоо.

Урьд нь хөрөнгө оруулалтын тухай ярихад зөвхөн нэг талаас өөрөөр хэлбэл, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулах асуудал яригддаг байсан бол одоо Монголоос Хятад улс уруу хөрөнгө оруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эхлэл суурь тавигдсаныг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд мөн тэмдэглэлээ. Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалт яг одоо үргэлжилж байна. Өнөөдөр 16 цагт хоёр улсын Ерөнхий сайд нар уулзаж хэлэлцээр хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов
БНХАУ-ын дэд даргатай уулзлаа
ШАДАР САЙД АХМАД БАРИЛГАЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ХОНКОНГОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХОНКОНГОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан