Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ШАДАР САЙД АХМАД БАРИЛГАЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.16 /
Монгол Улсад барилгын инженерийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэний 50 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ахмад барилгачдыг хүлээн авч уулзлаа. Тухайн үед 23 хүн дээд сургууль төгсөж байсан бөгөөд 40 мянгатаас эхлээд бусад олон барилга, байгууламж, орон сууцны хорооллыг босгоход хүчин зүтгэж байсан нэр бүхий ахмадууд уулзалтад хүрэлцэн иржээ. Шадар сайд, Орон сууц хөтөлбөрийг эрчимжүүлэх үндэсний хорооны дарга, Монгол Ардын намын нарийн бичгийн дарга М.Энхболд ахмадуудад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөв.

Барилгын инженерийн боловсрол эзэмшсэн шижигнэсэн залуус тухайн үед өрнөж байсан бүтээн байгуулалтад оролцож эхэлснээр барилгын салбарын өнөөгийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Шинэ бүтээн байгуулалт", "100 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд 2011-2012 онд бүтээн байгуулалтын далайцтай ажил хийнэ. Иргэдийн ахуй амьдралд чухал нэмэр болох эдгээр хөтөлбөрийг үр дүнд хүргэхэд ахмад барилгачдын мэдлэг, туршлага, зөвлөгөө ихээхэн хэрэгтэй байна гэж Шадар сайд М.Энхболд хэлэв. Тэрээр уулзалтын дараа ахмадуудад МАН-ын дээд шагнал болох Тусгаар тогтнолын одон гардуулж баяр хүргэсэн байна. 

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Монгол Хятадын бизнесийн чуулга уулзалтад үг хэллээ
МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ
Бодит үр дүн авчирсан, томоохон эдийн засаг, зээл, тусламжийн асуудлыг шийдсэн түүхэнайлчлал болов
ХОНКОНГОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХОНКОНГОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
ИНДОНЕЗТЭЙ ТҮНШЛЭХ ҮҮД НЭЭГДЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан