Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.06.30 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд К.Бэшшёг хүлээн авч уулзлаа. Дэд сайд Улаанбаатар хотноо болж байгаа хоёр улсын гадаад яам хоорондын 9 дэх удаагийн Бодлогын зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа юм. Япон Улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас олон хүний амь нас эрсэдсэнд Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмгэнэл илэрхийлээ.

Манай улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн цагаас эхлэн өнөөг хүртэл бүх талаар тусалж, дэмжиж ирсэн Япон Улсад гүн талархалтай ханддагаа тэрээр тэмдэглэв. Харилцаа, хамтын ажиллагаагаа стратегийн түншлэлийн хүрээнд авч үзэн өндөр ач холбогдол өгдөгийг Ерөнхий сайд онцлоод харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой, үүний тулд эрх зүйн үндсээ боловсронгуй болгож, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах сонирхолтой байна гэлээ.

Мөн талууд бие биенээ нөхөж, харилцан ашигтай ажиллах нь чухал байгааг хэлж, Япон Улсыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохыг дэмжсэн Монгол Улсын байр суурь хэвээр байгааг нотоллоо. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх жил болно. Түүхт энэ ойг өргөн тэмдэглэж, өндөр дээд хэмжээний харилцан айлчлал зохион байгуулах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Газар хөдөлж, цунами болсоны дараа Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, аврагчдаа илгээн, эд материалын болон сэтгэл санааны тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа Япон Улсын Гадаад хэргийн сайд К.Бэшшё илэрхийллээ.

Гадаад харилцааны яамнаа болж байгаа Бодлогын зөвлөлдөх уулзалтаар хоёр орны харилцаанд үнэлэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны ойрын болон хэтийн төлөв, харилцааг Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх тохиролцоог ажил хэрэг болгох, ойрын үед зохион байгуулах өндөр түвшний айлчлал, уулзалтын тов зэргийг хэлэлцэж байгааг тэрээр Ерөнхий сайдад хэлэв. Улс төрөөс гадна хувийн хэвшил хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байгааг дэд сайд К.Бэшшё тэмдэглээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх Япон Улсын хүчин чармайлтыг Монгол Улс дэмжиж байгаад талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг Япон Улсад айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өмсгөөгүй бол морийг нь бүртгэхгүй байхыг Шадар сайд үүрэг болголоо
ЭНЭТХЭГ УЛСТАЙ БҮХИЙ Л САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИНА
Гадаад дахь ажилч “зөгийнүүдтэйгээ” онлайнаар ярилцлаа
“Зөгийн үүр-2011” цахим уулзалт зөвлөлгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үг
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргажээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан