Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН М.ДАВААЖАРГАЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.26 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн Сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардууллаа. Улсынхаа  нэр хүндийг олон улсын тавцанд өргөж, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс, ард түмнийхээ зан заншил, соёлыг ойлгуулахад их хувь нэмэр оруулж байгааг нь Засгийн газар ийнхүү өндрөөр үнэлж хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.  

Энэ жил түүхэн олон ой давхацсан төдийгүй Монголын ард түмэн бүтээлч ажил, хөдөлмөрөөрөө улс орныхоо хөгжил, эдийн засаг, нийгмийн  амьдралыг урагш ахиулсан амжилт дүүрэн он болж байна. Монголчууд маань эх орныхоо нэр хүндийг олон улсын түвшинд өргөж, олон сайхан жишээ үзүүлэн, урлаг, спортын олон аварга,  алдартан болж, өндөр амжилт үзүүлсэн ойн жил болж байна гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэв.

Монгол Улсын гавъяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал Засгийн газрын тэргүүнээс хүндтэй шагнал хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол түмнийхээ хайр, хүндэтгэлийг хүртэж яваа аваргын хувьд эх орныхоо хөгжилд гар бие оролцож, тодорхой, бодит зүйл хийж бүтээхээ амаллаа. Улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах их аваргын санаачилгыг Засгийн газрын тэргүүний хувьд бүрэн дэмжиж байгаагаа Ерөнхий сайд хэлээд эх нутагтаа сайхан амарч, бие, сэтгэлийн эрч хүч авч, улам сайн барилдахыг ерөөв.  

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аваргыг дэвжээнийх нь шүүгч, бөхчүүд, дэмжигчид, Японы томоохон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид дагалдан иржээ. Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл гардуулах ёслолд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд болон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат нар байлцав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
ЭРЭЛХЭГ ЭХ ОРОНЧ ЧИН ВАН ГАДИНБАЛЫН ЧАГДАРЖАВЫН ХӨШӨӨ СҮНДЭРЛЭЛЭЭ
МАНАЙ УЛС ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСАА БАТАЛГААЖУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРВЕГИЙН АРД ТҮМЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ШУУДАНЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан