Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МАНАЙ УЛС ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСАА БАТАЛГААЖУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.07.26 /

Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа баталгаажуулах гэрээ байгуулахаар хоёр хөрш оронтой яриа, хэлцэл хийж байна. Үүнд болон 2022 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэрээ дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг  Ерөнхий сайд С.Батболд ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркинаас хүсэв. Тэрээр 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ноён В.И.Чуркиныг хүлээн авч уулзан хоёр орны болон НҮБ-ын хүрээн дэх харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  

Монгол Улс, ОХУ нь НҮБ-ын хүрээнд ихэнх асуудлаар ойр байр суурьтай байдагт сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлээд энэ жил манай улс НҮБ-д элссэний түүхт 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглэв. Монгол Улс шилжилтийн үеэ давж, одоо эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийг чармайж байна. Эдийн засаг тэлэхийн хэрээр ажлын байр ч нэмэгдэж байна гэж Ерөнхий сайд хэлээд цаашид Зүүн хойд Азийн бүс нутагт эдийн засгийн идэвхтэй харилцаанд оролцохыг зорьж байна. Үүнд хоёр хөрш төдийгүй бусад улс орны оролцоо, харилцаа, хамтын ажиллагаа ч чухал гэв.   

ОХУ, Оросын ард түмэн шилжилтийн үе хичнээн хүнд байдгийг биеэрээ мэдэрч, туулж гарсан. Монголчууд ч гэсэн энэ үеийг давж, хэдийнэ эрчимтэй хөгжлийнхөө замд орсоныг энд ирээд мэдлээ гэж ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч В.И.Чуркин Ерөнхий сайдад хэлээд баяр хүргэлээ. Монгол Улс НҮБ-д элссэнээс хойшхи 50 жилийн хугацаанд нэр хүндтэй гишүүн орон болсон. Танай улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Ерөнхий ассамблейн 2 дугаар хороог ахалж байгаа нь үүний нэг илрэл төдийгүй нэр төрийн хэрэг гээд хоёр улс олон асуудлаар ижил байр суурьтай байдаг, цаашид ч энэ харилцаа, хамтын ажиллагаагаа хадгалахын чухлыг тэрээр тэмдэглэв.   

В.И.Чуркин 40 жилийн өмнө буюу Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж байхдаа монгол хэл үзэж байсан бөгөөд манай улсад анх удаа ирсэн. Монголд элэгтэй, өөрийгөө монгол хүн гэж бодож явдагаа Ерөнхий сайдад дуулгалаа. Тэрээр манай улсад зочилж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Мөн Стратегийн судалгааны төвийн судлаачид, их, дээд сургуулийн багш, оюутан, Гадаад харилцааны яамны ажилтнуудад “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээний төлөв” сэдвээр лекц уншжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөн өдөр Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгч, доктор Рафаэл Сантонжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэд Улаанбаатар хотноо болж байгаа Ази тивийн аварга шалгаруулах Бодибилдинг, фитнессийн 45 дахь удаагийн тэмцээний хүндэт зочдоор уригджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ТАМИРЧИН М.ДАВААЖАРГАЛЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАЛАА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Дундговь аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НОРВЕГИЙН АРД ТҮМЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
АЗИ, НОМХОН ДАЛАЙН ШУУДАНЧИД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан