Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Эрхүүгийн их, дээд сургуулиудад суралцах оюутны тоог нэмнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.09.13 /

Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Эрхүү хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Амбан захирагч Д.Ф.Мезенцев 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр бараалхав. Байгалийн эдийн засгийн чуулга уулзалт болон Эрхүү хот байгуулагдсаны 350 жилийн ойн арга хэмжээнд урьсанд Ерөнхий сайд уулзалтын эхэнд талархал илэрхийлэв. Хоёр талын болон Ази-Номхон далайн бүс нутаг дахь харилцаа, хамтын ажиллагааны талаар олон чухал асуудал хэлэлцэх энэ чуулга уулзалтад Монгол Улс ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгааг тэрбээр тэмдэглэлээ.

Уламжлалт, сайн хөрш манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд үүнд Амбан захирагчийн оруулж байгаа хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж байдгаа хэллээ. Хоёр орны худалдааны нийт эргэлтийн 70 орчим хувь нь Сибирийн бүс нутагт ногддог. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны Засгийн газар хоорондын комисс болон бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Хийн хооолойг Монголоор дайруулах асуудал харилцан ашигтай гэдгийг Ерөнхий сайд дахин хөндөж, үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах боломжтой гэв. ОХУ манай улсаас мах авахаа 2010 оны 9 дүгээр сарын 14-нөөс зогсоосон талаар уулзалтын үеэр яригдлаа. Энэ хоригийг цуцлуулахын тулд Эрхүү муж өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлэв.

Мал эмнэлгийн асуудал байгаа хэдий ч Латин Америкаас мах авсны оронд Монголоос авах нь илүү хямд, ашигтай гэдгийг Амбан захирагч Д.Ф.Мезенцев онцлон тэмдэглэлээ. Одоогоор Эрхүүгийн их, дээд сургуулиудад 800 орчим монгол оюутан суралцаж байна. Тэдний тоог нэмэгдүүлэх, тэтгэлэгтэй оюутны тоог өсгөх, хувиараа сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх шийдвэр гаргах гэж байгаагаа Амбан захирагч уламжиллаа.

Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа Амбан захирагч илэрхийлж, Эрхүү хотын эмч нарын тусгай галт тэргийг ойрын үед Монгол Улсад аялуулж, үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо, эмчилгээ хийлгэхээр уулзалтын үеэр тохиролцов.

            БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 7 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ-ын Эрхүү хотноо эхэлсэн Байгалийн эдийн засгийн 7 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцон үг хэллээ. Манай улсын төр, засаг энэ чуулга уулзалтад ихээхэн ач холбогдол өгч, өндөр хэмжээний төлөөлөгчдөө оролцуулдаг уламжлалтай. Тухайлбал, УИХ-ын дарга, орлогч дарга, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид өмнө нь оролцож байсан. Төлөөлөгчдөө оролцуулах нь чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа бүс нутаг, улс орон дамнасан томоохон төсөл, арга хэмжээтэй Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогоо уялдуулах, оролцох боломж, арга замыг хайхад чухал нэмэртэй юм.  

Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан олон улсын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх санал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаарх зөвлөмжийг ОХУ-аас Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай хийх харилцаа, хамтын ажиллагааны бодлогын баримт бичиг, Дорнод Сибирь, Алс Дорнодын хөгжлийн талаар гаргах ОХУ-ын Засгийн газрын шийдвэрт тусган хэрэгжүүлдэг байна.  

Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч А.П.Торшин, ОХУ-ын “Ростехнологи” корпорацийн Ерөнхий захирал Ё.В.Чемезов нартай уулзав. Тэрбээр дараа нь Монгол Улсын Ерөнхий консулын газарт зочилж, Монгол Улсын Засгийн газраас Эрхүү мужид монгол гэр бэлэглэх ёслолд оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН VII ЧУУЛГА УУЛЗАЛТЫН НЭЭЛТ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ
МАНАЙ УЛСАД ГУРИЛ БАЯЖУУЛАХ АЖЛЫГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ ИРЖЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Буриадын Ерөнхийлөгчтэй уулзлаа
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД НҮБ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЙГАЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
Дурсгалыг хүндэтгэв
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан