Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан төрийн дээд өндөрлөгүүд өнөөдөр цэцэг өргөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дэд дарга Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар тус ёслолд оролцлоо.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын ахмадын холбоо, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Гадаад харилцааны яам, нийслэлийн ИТХ болон МАН, АН-ын төлөөлөл мөн тэдний дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.