Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагыг эрчимжүүлнэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.18 /

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаан 2011 оны 10-р сарын 18-ны өдөр боллоо. Хуралдаанаар хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагын хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцлээ. 2011 оны 3-р сард болсон “Хүүхэд насаа хайрлая” зөвлөгөөний үеэр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилга” гаргаж 5 дэд зөвлөл байгуулан ажиллаж байна.

Тус хуралдаанаар дээрх ажлын үр дүнгийн талаар хэлэлцээд эрчимжүүлэх чиглэлээр санал, санаачилга гарган ажиллахыг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Шадар сайд М.Энхболд үүрэг болгов. Энэ хүрээнд дэд зөвлөлүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэн байгуулах,сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, мөн ажлын үр дүнг харгалзан идэвх санаачилгатай ажилласан аймаг, нийслэлийн Засаг дарга, байгууллагыг урамшуулж байхаар шийдвэрлэлээ. Түүнчлэн эцэг, эхийг үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 6 дахь зөвлөлийг шинээр байгуулан ажиллах нь зүйтэй гэж үзэв.

Мөн хуралдаанаар хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцээд хүүхдийн амралт, зусланд үйлчлүүлэгч хүүхдэд ногдох хувьсах зардлыг төрөөс дэмжих санал боловсруулж,  2013 оны төсвийн төлөвлөгөөнд оруулан шийдвэрлүүлэхийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрд даалгалаа. Мөн зуслангуудын материаллаг баазыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах талаар авах арга хэмжээг жил бүрийн улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтын төсөвт тусгах, энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн дэмжлэг, туслалцааны аян, хөдөлгөөн өрнүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нарт уриаллаа.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Төв аймгийг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Тэргүүн шадар сайд Багануурт ажилалаа
Ерөнхий сайд Хенри Рамсфелдтэй уулзлаа
Герман улс нь Монгол улсын сайн, найдвартай, тогтвортой түнш байж чадна гэдгээ илэрхийллээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан