Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Төв аймгийг төвийн бүсийн тулгуур төв болгон хөгжүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.10.19 /

Нэрийнхээ хувьд ч, газар нутгийнхаа хувьд ч эх орныхоо төв хэсэгт нийслэл хотоо тойрон байршдаг Төв аймгийн нээлттэй өдрүүд Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж Соёлын төв өргөөнд нээлтийн ёслол нь боллоо. Төв аймаг хамгийн сүүлд, 1982 онд “Төв аймгийн соёл урлагийн 10 хоног” нэртэйгээр Улаанбаатар хотноо аймгаа сурталчилж байснаас хойш 29 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийж бүтээсэн ажил, амжилт ололтоо нийслэлчүүддээ тайлагнах гэж байгаа юм байна. Энэ нь 2013 онд болох 90 жилийн ойгоо угтсан арга хэмжээ гэдгийг нээлтэд оролцсон хүмүүс тодотгож байлаа.

Нутаг усныхаа төдийгүй эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан спортын одод болон тус нутгаас төрөн гарсан, бахархал болсон алдартнуудаа хоймроо залсан энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо “Төв аймаг нь манай улсын ууган бөгөөд томоохон аймгийн нэг болохын хувьд улс орныхоо хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн” гэдгийг тодотголоо.

Газартариалангийнүйлдвэрлэлийгэрчимжүүлэнхөгжүүлэх, хураанавахургацынхэмжээгнэмэгдүүлж, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилгоорзохион байгуулсан гурванудаагийн Атрынаяныг хэрэгжүүлэхэд Төв аймагчууд голлох үүрэгтэй оролцож ирснийг тэрбээр тэмдэглээд энэ 2011 онд  Төв аймаг сүүлийн 25 жилдавчбайгаагүйарвинихургацхураасан нь тус аймгийн тариаланч, хөдөлмөрчдийн ажлын бодти үр дүн. Энэ  сайхан амжилт нь олон түмэнд үлгэр жишээ болж, ажил хөдөлмөрт уриалан дуудаж, атрын аяныг улам өргөжүүлэн эрчимжүүлэхэд хүч нэмж байгааг Ерөнхий сайд сайшааж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэлэлцсэн гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд энэ үеэр дуулгаад Төв аймгийнхны зүгээс Засгийн газарт хандан тавьсан, тус аймгийг Төвийн бүсийн тулгуур төвийн хувьд хөгжүүлэх, авто зам зэрэг дэд бүтэц, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, газар тариалангийн техникийн шинэчлэлийг өргөжүүлэх асуудлуудыг цаашид анхааран шийдвэрлэх болно гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Өнөөдөр улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр
БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗОХИСТОЙ АШИГЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ТҮРГЭВЧЛЭХИЙН ТУЛД ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛНА
Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах олон нийтийн санаачилагыг эрчимжүүлнэ
Тэргүүн шадар сайд Багануурт ажилалаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан