Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайдтай уулзлаа.
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.03 /

Канад улсад хамтарсан Засгийн газрын тэргүүний хувиар анхны айлчлалаа хийсэн Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ удаагийн айлчлалаа  амжилттай өндөрлөж дэлхий дахинд өөрийн хүч авъяас билгээрээ хүндлэгдсэн  мэргэжлийн сумо бөхийн 68 дахь удаагийн их аварга Ёкузона Асашёорюу Дагвадоржийн Японд болж байгаа  үс авах,  зодог тайлах ёслолд оролцож  байна. Энэ арга хэмжээнд оролцохоор Япон улсад ирэх үеэр тус улсын Ерөнхий сайд Наота Кан Ерөнхий сайдыг өргөөндөө өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзалт хийлээ.

Энэ уулзалтанд улс төрийн нэр нөлөө бүхий төлөөлөгчид  байснаас  гадна  дэлхийд томоохон нэр нөлөө бүхий бизнесийн төлөөллийнхөн оролцсон нь анхаарал татаж байлаа.  Япон улсын ерөнхий сайд Наота Кан НҮБ ын Ерөнхий Ассамблейн 65 дугаар  чуулганы үеэр Нью- Йорк хотноо уулзалт хийсний дараагаар ийнхүү эх орондоо уулзалт хийж байгаадаа баяртай  байгаагаа илэрхийлж  байв. Хэдийгээр өчигдөр амралтын өдөр байсан ч Японы ерөнхий сайдын ордонд болсон уулзалтанд Японы төдийгүй дэлхийд нэр хүндтэй  компаниудын төлөөлөл оролцсон. 

Уулзалтын эхэнд Японы улсын Ерөнхий сайд зочноо хүндэтгэн хэлсэн үгэндээ Нью- Йорк дахь уулзалт Токио хотноо үргэлжилж байгаад баяртай байна гээд их аварга Асашёорюугийн гайхалтай барилдаан болон Монголын их аваргуудад өөрийн биеэр шагнал гардуулж байснаа бахархан дурслаа. Мөн Нью -Йоркт уулзахдаа ашигт малтмал, дэд бүтэц болон бусад салбарт  хөрөнгө оруулалт хийх, газрын ховор элементийг ашиглахад хамтран ажиллах тухай хөндөн ярилцсан. Энэ дагуу энэ оны аравдугаар сард  Японы судалгааны баг Монголд очиж хайгуул хийхээр бэлтгэж байгааг мэдээллээ. Мөн энэ өдрийн арга хэмжээнд Японы нэр хүндтэй томоохон компаниудын ерөнхийлөгчдийг урьснаа ч дуулгалаа.

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ НҮБ- ын Ерөнхий Ассамблейд уулзаж ярилцсанаа тэмдэглээд ажил хэргийн уулзалт Токиод хийх боломж гаргаж байгаад, мөн Японы томоохон компаниудын төлөөлөлтэй энд уулзаж санал солилцох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Монголын сумочдын гаргаж буй амжилт  нь тэдний хувьд хоёр улсын харилцаанд оруулж буй хувь нэмэр юм гэдгийг  онцолж  байлаа. Япон  улс Монгол улсын гуравдагч хөрш, иж бүрэн түншлэлээс  стратегийн түншлэлийн   харилцаанд хөгжиж байгаа хоёр улсын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа, мөн ирээдүйд уул уурхайн хөдөө аж ахуйн хувийн хэвшил гээд олон салбарын харилцааг шинэ түвшинд гаргах боломжтой байгаагаа Монгол улсын Ерөнхий сайд уулзалтын үеэр  тэмдэглэж байв.

Энэ нь хоёр улсын харилцааг улам эрчимжүүлэхэд нэмэр болох учиртайг ч хэлж байсан. Ингэхдээ Монголын эрдэс баялагтаа тулгуурлан Японы байгальд ээлтэй техник технологийг хослуулан эх орондоо нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэр байгуулан ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд уулзалтанд оролцогчдод хандан илэрхийллээ. Цөмийн эрчим хүчийг хамтран ашиглах санамж бичиг байгуулаад байгаа. Газрын баялагийг хамтран хайх талаар энэхүү санамж бичигт дурдсан бөгөөд цаашид төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздгээ хэллээ. Монгол улсын Засгийн газрын хувьд Таван толгой болон бусад үндэсний компаниудын хувьцааг дэлхийн зах зээлд борлуулах ажлыг өөдрөгөөр харж байгаагаа Ерөнхий сайд дурьдаад төмөр замыг уул уурхайтай холбох, мөн дулааны цахилгаан станц барих зэрэг  их бүтээн байгуулалтанд Монгол Японы хөрөнгө оруулагчид хамтран оролцох боломж байгааг дурьдлаа.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалын бэлтгэл ажлын талаар хоёр талын Ерөнхий сайд нар санал солилцлоо. Уулзалтанд оролцсон Японы томоохон компаниуд тухайлбал Сумтитомо, Тошиба, Марубени, Сожитцу, Мутцуй Бусан  зэрэг компанийн төлөөлөгчид Монгол улстай хамтран ажиллаж байгаа тухайгаа мөн хөрөнгө оруулалтын орчны талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Монголд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж байгааг Японы хөрөнгө оруулагчид дурьдаад харин улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтыг хамгаалах тал дээр анхаарахын чухлыг тэд дурьдаж байсан.  Үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүд манай улсын уул уурхай, ашигт малтмал дэд бүтцийн салбарт тэр дундаа Таван толгой,  уран, газрын ховор элементийг ашиглах талаар хамтран ажиллах сонирхолтой байгаа ажээ.

Ерөнхий сайд  С.Батболд эдгээр хөрөнгө оруулагчидад хандан байр сууриа илэрхийлэхдээ гурван зүйлийг онцолж байлаа. Үүнд түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэл технологийг нэвтрүүлэх чиглэлээр орж ирж буй хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд дэмжинэ, учир нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх бодлогыг баримталж байгаатай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Мөн таван толгой ховор элемент транзит тээвэр  зэрэг төслүүд дээр УИХ-аас шийдвэр гаргасан,  энэ нь нэг талд гадны консорциум нөгөө талд Засгийн газар гэсэн бүтэцтэй байгаа. Энэ бодлогыг барьж ажиллана гэдгээ Ерөнхий сайд С.Батболд хэлээд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Оттавагийн конвенцид Монгол улс элсэн ороход бүх талаар дэмжинэ
ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ ГАРАХГҮЙ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
Канад Монголын хөрөнгө оруулагчид чууллаа
Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо
Канад дахь монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан