Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Оттавагийн конвенцид Монгол улс элсэн ороход бүх талаар дэмжинэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.05 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Йорданы хунтайж, “Явган цэрэг эсэргүүцэх мин  хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцийн Ерөнхийлөгчийн тусгай элч, эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейныг 2010 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Монгол Улс Оттавагийн конвенцид нэгдэн орох хүсэлтээ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65-р чуулганы үеэр болон Канад Улсад хийсэн айлчлалынхаа явцад дахин нотолсон хэмээн онцолж байлаа.

Ерөнхий сайд С.Батболд Монгол Улс, Йорданы вант Улсын хооронд 1981 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд хоёр улсын хоорондын найрсаг сайн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагуудын хүрээнд ч бие биенээ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Мөн түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн 2010-2010 оны сонгуульд нэрээ дэвшүүлэхэд Йорданы вант Улс дэмжсэнд Йорданы Засгийн газарт талархал илэрхийллээ.

Йорданы хунтайж Монгол Улсын Ерөнхий сайдын Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд баяр хүргээд, Йорданы вант Улс болон түүний тэргүүлж байгаа сангийн хувьд Монгол Улстай харилцаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн мингүй дэлхий ертөнцийг байгуулах Монгол Улсын эрмэлзлэлийг өндрөөр үнэлж байна гэж эрхэмсэг ноён Миред Раад Аль-Хуссейн хэллээ. Тэрбээр “Явган цэрэг эсэргүүцэх мин хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, устгах тухай” Оттавагийн конвенцид Монгол Улсыг элсүүлэхийг бүрэн дэмжиж байгаагаа энэ дашрамд хэллээ.

Уулзалтад Оттавагийн конвенцийн хэрэгжилтийг дэмжих нэгжийн захирал К.Бринкерт, Канад Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Г.Гоулдхоук, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛИЙН МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ ГАРАХГҮЙ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
С.Батболд: Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлага байна
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Японы Ерөнхий сайдтай уулзлаа.
Канад Монголын хөрөнгө оруулагчид чууллаа
Торонтогийн Хөрөнгийн биржид зочиллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан