Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.09 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суухаар шинээр томилогдсон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ-г  2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Хоёр орны хоорондын эдийн засаг, худалдаа, байгаль орчин гээд бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих боломж нээгдэж байна. Энэ үед гадаадын 7 хэл, тэр дундаа монгол хэл сайн эзэмшсэн, Монголын түүх, соёлыг ч мэддэг Элчин сайд Монгол Улсад ажиллахаар ирсэнд олзуурхаж байна гэж Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд хэлэв.

Анхнаасаа бат бөх суурин дээр хөгжсөн харилцаа, ялангуяа  стратегийн түншийн харилцаагаа улам хөгжүүлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх, өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь чухал гэдгийг тэрээр тэмдэглэлээ. Монгол Улс Европын стандартыг нутагшуулахыг зорьж байгаа бөгөөд цаашид Бүгд Найрамдах Франц Улсын сүүлийн үеийн техник, технологийг нэвтрүүлж, уул уурхай, хөдөө аж ахуй, соёлын өвийг хамгаалах зэрэг олон салбарт хамтрах өргөн боломж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн Европын Холбооны Улсад Монголын бараа, бүтээгдэхүүнийг татваргүй гаргахыг үргэлжлүүлэхийн төлөө байна гэв.

Цаг зав гарган хүлээн авсанд нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ Ерөнхий сайдад талархал илэрхийлээд 27 жилийн өмнө Монгол Улсад ирж байснаа дурсав. Монгол Улс өнгөрсөн хугацаанд өөрчлөлтийг түргэн хүлээн авч, асар хурдацтай хөгжиж байгаа нь цаашид Азидаа манлайлах улс болно гэсэн итгэл төрүүлсэн гэдгийг тэрээр хэллээ. Монголыг сонирхох сонирхол Бүгд Найрамдах Франц Улсад эрс нэмэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлэл түгээж байгааг ч ч Элчин сайд Ив Дэлунэ тэмдэглэв. Мөн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсаас манай улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнориг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын Японд хийх айлчлалд өндөр ач холбогдол өгч бэлтгэж байгаа төдийгүй энэ айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ноён Элчин сайд илэрхийллээ. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд Японы дэвшилтэт технологи, арга ажиллагааг чухалчилж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллах чиглэл баримталж байгаа гэдгээ хэллээ.

Мөн тус улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг эхлүүлэх нь хоёр улсын уламжлалт харилцаанд шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ 2012 онд тохиож байна. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өндөр, дээд түвшний яриа хэлэлцээ, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал гэж хоёр тал үзэж байгаа юм. Ерөнхий сайд С.Батболд ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Торда Абботыг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хоёр улсын харилцаа  шинэ шатанд гарсан төдийгүй ялангуяа макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарыг чадваржуулах чиглэлээр хамтын ажиллагаа өргөжиж буйг онцлон тэмдэглэлээ. Түүний дотор  Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн стандартад нийцүүлэх их ажлын гараа амжилттай  болж, Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түнш болсноор Монголын хөрөнгийн биржийн чадавхи сайжирч байгааг Засгийн газрын тэргүүн онцолж байв.

Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа ч үр дүнгээ өгч , Кембрижийн боловсролын тогтолцоо Монголд нутагших гараа амжилттайгаар тавигдаж, монголын залуус дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших үүд хаалга нээгдсэнийг онцолсон юм. Мөн дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй улсын тэргүүн эгнээнд Их Британи улс явж буйг  Ерөнхий сайд С.Батболд тэмдэглээд, энэ чиглэлээр туршлага судлан, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Монголын тамирчид Бээжингийн олимпод агуу амжилт үзүүлсэн шигээ Лондонд амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.  

Хатагтай Торда Аббот ч Ерөнхий сайдын ярьсан зүйлтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, Кембрижийн стандартаар хичээллэж байгаа монгол хүүхдүүд маш идэвхтэй, бас  сайн сурч байгааг нүдээр харж мэдэрснээ ч энэ үеэр дурсч байлаа. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ ойг тэмдэглэхийн чухлыг Элчин сайд дурьдаад, өөрийн зүгээс  үүнд идэвхийлэн оролцоно гэлээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гурван хүслийг биелүүллээ
Ч.ХҮРЭЛБААТАР: УИХ-ЫН ШИЙДВЭРЭЭ ГАРГАСАН ТОХИОЛДОЛД САР ШИНЭЭС ӨМНӨ АХМАДУУДАД САЯ ТӨГРӨГ ОЛГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛНА
Өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгоно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан